Крипто бизнесийн үүсгэн байгуулагч дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болжээ

2022/01/12

“Binance” крипто биржийн гүйцэтгэх захирал Чанпэн Жао дэлхийн хамгийн баян тэрбумтнуудын тоонд орлоо. “Bloomberg”-ээс гаргадаг дэлхийн тэрбумтнуудын судалгаагаар түүний цэвэр хөрөнгө хамгийн багадаа 96 тэрбум ам.доллар болохыг мэдээлжээ.

Хятадад төрсөн Канадын иргэн Жаогийн хөрөнгийн хэмжээг $96 тэрбум гэж үнэлсэн нь Oracle компанийн үүсгэн байгуулагч Ларри Эллисоны хөрөнгийн хэмжээтэй бараг дүйж байна.

 “Etherum” койныг гаргасан Виталик Бутерин болон “Coinbase”-ийн үүсгэн байгуулагч Брайн Армстронг нар өнгөрсөн жил тэрбумтнуудын эгнээнд нэгдэж байв.

Тэр хэлэхдээ “Хэдэд жагссан гэдэгт хэт их анхаараад хэрэггүй. Хэчнээн хүнд тус болж чадах болсон бэ гэдэг л чухал. Эд хөрөнгийн хэмжээгээр жагсаахын оронд хийсэн сайн үйлсийнх нь хэмжээгээр жагсаадаг байх хэрэгтэй” гэжээ.

Чанпэн Жао өөрийн баялгийнхаа бараг 99 хувийг бусдад хандивлах санаатай байна гэж “Binance”-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Binance компанийг Чанпэн Жао 2017 онд байгуулж байсан нь яваандаа дэлхийн хамгийн том крипто арилжааны төвүүдийн нэг болсон юм. Цагаач гэр бүлд өссөн тэрбээр өмнө нь МакДональдс түргэн хоолны газарт ажилладаг байжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна