13 настай Монгол охиныг зодсон дөрвөн охинд хорих ял оноожээ

Х.Есү
2022/01/14

13 настай Монгол охиныг 6 цагийн турш бүлэглэн зодсон 4 Солонгос охидод хорих ял оноолоо.

БНСУ-д 13 настай Монгол охиныг 6-н цагийн турш бүлэглэж зодсон Солонгос 4 охиныг яллах шүүх хурал болжээ. 2021.арваннэгдүгээр сарын 27-нд Ульсан хотын прокурорын зүгээс яллагдагч 2 охиныг насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ялаас чөлөөлж, үлдсэн 2 охиныг эцэг эхийн хяналтад байлгах ял шийтгэлийг төлөвлөсөн. 

Уг хэрэг Солонгос улс даяар цацагдаж, БНСУ-н ерөнхийлөгч, ЦЕГ, Хүний эрхийн өмгөөлөгчийн эрчимжүүлсэн ажиллагааны үр дүнд 4 Солонгос охидод тус бүр хүүхдийн хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг тогтоосон байна. 

Эх сурвалж: ГИЭРХ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна