Төрсөн дүүгээ хөнөөсөн хэрэг гарчээ

16 цаг 24 минутын өмнө

Нэгдүгээр сарын 24-ны өдөр Хэнтий аймгийн Галшар сумын нутаг дэвсгэрт “Хашаанд хүн нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн албанд ирж, шалгалтын ажиллагаа явуулжээ.

Галшар сумын харьяа иргэн Д гэх 57 настай эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн дүү болох Ш.Д-г хүйтэн зэвсэг хэрэглэн амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Одоогоор хэргийн газраас шар эрээн өнгийн иштэй хутга, архины шил зэргийг хураан авч, Хэнтий аймаг дах цагдаагийн газрын сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.88.80
    13 цагийн өмнө

    Ийм яргачдыг зүгээр л тонилгож байх хэрэгтэй юм харамсалтай нь Элбэгдорж гэж нэг гай болсон юм хуулийн зүйл ангийг нь нэр төр хөөцөлдөхдөө байхгүй болгосоноос хойш танхайчуудын хүн алах нь зольбин нохой устгахтай адил болсон,уг зүйл ангийн У\С хүч чадлыг ойлгох амьтан тэр үед УИХ-д байхгүй байсан нь харамсалтай

    Хариулах