СЭТГҮҮЛЧИД: Ё.Отгонбаярт хариуцлага тооцож огцруул, Ерөнхий сайд нэр цэвэр баг бүрдүүлээсэй гэж хүсэж байна

Х.Есү
2022/01/26

Сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн асуудлаар сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг, Ч.Лодойсамбуу, Г.Мөнхтуул, Ж.Мядагбадам, Н.Баасандамба, Ч.Доржбат нар мэдээлэл хийлээ. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: "Төрийн сайд асан Ё.Отгонбаяр Zarig.mn сайт болон сэтгүүлчдийг заналхийлсэн. Бид энэ хүний уурлахаараа ална шүү гэж хэлээд стрессээ тайлдаг мишок биш. Ё.Отгонбаяр сайдаас өглөө уучлал гуйсан зурвас илгээсэн. Би уучлахгүй. Бид сайдын гэр бүл рүү дайраагүй. Гэр бүл нь энэ асуудалд өөрсдөө орсон. Авсан зээлээ төл."

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу: "Сүүлийн үед хэн нэгнийг ил цагаар заналхийлдэг болсон. Одоо төрийн сайд нь заналхийлж байна. Төрийн эрх мэдэл нэг талдаа төвлөрөхөөр муу тал нь эрх мэдлээ нийгэм рүү ашиглаж эхэлж байна. Хөгжлийн банканд 1.3 их наяд төгрөгийн чанаргүй зээл бий. Одоо шүүхэд хандсан нь 800 тэрбум төгрөг. Дахиад 500 тэрбум төгрөг нь дэлгэгдэнэ. Тэрийг ярьсан болгоныг заналхийлэх юм уу? Дахиад олон хэргийг дэлгэнэ. Тэр бүрт сэтгүүлчдийнхээ амийг алдчихмааргүй байна. Одоо холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох хэрэгтэй Ерөнхий сайд аа." 

Сэтгүүлч У.Оргилмаа:  “zarig.mn сайтын байнгын уншигчийн хувиар харж байгаад миний мэдэж байгаа зүйл дурдагдаагүй бол коммент хэсэгт нь мэдээлэл өгөх байдлаар бичдэг. 

Энэ үүднээс “Мон дулаан” гэдэг компани Ё.Отгонбаяр гэдэг хүнээс илүү Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийх гэдэг мэдээллийг нэмж бичсэн. Гэтэл Ё.Отгонбаяр гэр бүлийнхээ хүний талаар нэмж бичсэн. Ингээд маргааш нь Ё.Отгонбаяр “Заригтай чинь хамт ална, заавал ална” гэхчлэн бичсэн байсан. Энэ бол төрийн өндөр албан тушаал хашиж байсан, одоогийн байдлаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргын зөвлөхийн алба хашиж байгаа хүний хувьд байж боломгүй зүйл. Ё.Отгонбаяр өнөөдөр надаас уучлал гуйсан. Гэхдээ энэ бол зөвхөн бид хоёрын хооронд болоод өнгөрөх асуудал биш болсон.

Энэ асуудлыг ил болгож дуугарахгүй юм бол өнөөдөр ажлаа хийж яваа залуу сэтгүүлчдэд ямар дарамт ирэхийг мэдэхгүй байна. Намайг хувийн ДМ задалсныг ёс зүйгүй гэх шүүмжлэл байгаа. Гэхдээ энэ бол зүгээр нэг ДМ биш заналхийлэл гэж би үзэж байна.

Энэ хүнд ёс зүйн хариуцлага тооцож, одоо хашиж байгаа албан тушаалуудаас нь огцруулаасай, Ерөнхий сайд нэр цэвэр баг бүрдүүлээсэй гэж хүсэж байна” гэлээ.




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.242
    2022/01/27

    аль алинд нь арга хэмжээ тооцох хэрэгтэы. 2 лаа л хэтрүүлж бга

    Хариулах
  • 66.181.187.144
    2022/01/26

    би бишдээ ална тална заавал ална гэж сошилаар бичсэн нь үнэн бол арай арай би ч хэн нэгнийг ална гэж заналхийлбэл хэрэгт орно гэдгээ мэднэ

    Хариулах
  • 66.181.161.33
    2022/01/26

    Сэтгүүлчийн хэм хэмжээг зариг Өнөрөө олон удаа зөрчиж бна хариуцлага тооцох хэрэгтэй

    Хариулах
  • 202.179.27.84
    2022/01/26

    сэтгүүлч гэхээр нийгэмд дандаа хар зүйл бичиж бүгд хошуурах юм та нар нийгмийг иргэдийг их талцуулах ажлаа одоо багасгах хэрэгтэй

    Хариулах