Хорт хавдараа ялан дийлсэн тамирчин Олимпийн аварга болжээ

Х.Есү
2022/02/08

Канадын сноубордчин хорд хавдартай гэдгээ анх сонссоноос хойш гурван жилийн дараа олимпийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, олимпийн аварга боллоо. 

Слоупстайлаар өрсөлдсөн Макс Парро гуравхан жилийн өмнө 24 насандаа хорт хавдар туссан хэмээн оношлогдож байжээ. 

Тэрбээр гурван настайгаасаа эхлэн цанаар гулгаж эхэлсэн бол есөн настайгаасаа сноубордоор хичээллэж эхэлжээ. Канадын тамирчин өөрийн өвчний талаар сонссон ч бууж өгөлгүй зургаан сарын дотор 12 курс химийн эмчилгээ хийлгэсэн байна. 

"Хавдар хэзээ ч намайг дийлэхгүй" гэсэн бодол үргэлж байсан гэж тэрбээр хожим дурсжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.210
    2022/02/09

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах