Өнгөрсөн ням гарагт 35 настай эмэгтэй Нью-Йорк хотын Чайнатаун дахь гэртээ хутгалуулж амиа алджээ.
Хохирогч Кристина Юна Ли гэртээ ирэх үед гэмт этгээд дагаж ороод амийг нь хөнөөсөн байна. Сэжигтэн 25 настай Ассамад Нэш гэгчийг баривчлан саатуулсныг даваа гарагт Нью-Йорк хотын цагдаагийн газар мэдээлжээ.
Хохирогч эмэгтэй дижитал хөгжмийн Splice онлайн платформыг эрхэлдэг компанид ахлах продюсерын албан тушаалд ажилладаг, солонгос гаралтай иргэн байсан байна.
Цар тахлын үед АНУ-д Ази гаралтай иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн гаралт тасрахгүй байгаа. Сар хүрэхгүй хугацааны өмнө Нью-Йорк хотын Таймс Скюэрийн метроны өртөөн дээр нэг этгээд Ази гаралтай эмэгтэйг төмөр зам руу түлхэж мөн амийг нь хөнөөсөн хэрэг гарч байсан.
Одоогоор цагдаа нар амиа алдсан эмэгтэйн хэргийг үзэн ядалттай холбоотой гэмт хэргийн ангилалд оруулаагүй байна. Мөрдөн шалгалтын дараа ямар шалтгаанаар түүний аминд халдсаныг тогтоох юм.
Эх сурвалж: Associated Press
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.162.246
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах