"Титаник" кинонд гардаг ахмад хосын бодит түүхийг хуваалцжээ

Х.Есү
2022/02/15

"Титаник" кинонд хөлөг онгоц живж байх үед тэврэлдэж байсан өндөр настай хос бол амьдрал дээрх Исидор, Айда Страус нар байсан бөгөөд тэдний ач хүү өвөө, эмээгийнхээ талаар олон нийттэй хуваалцжээ.

Тэд 1912 онд Титаник мөсөн уулыг мөргөсөн тэрхүү аймшигт шөнө хөлөг онгоц дээр байсан юм.

Баян чинээлэг хосын эрэгтэй нь 67 настай Исидор Страус Macy's их дэлгүүрийн хувьцаа эзэмшигч, АНУ-ын Конгрессын гишүүн асан байжээ. 

Тэдний нэг ач хүүг Пол А.Курцман гэдэг бөгөөд Нью-Сити хотын их сургуулийн профессор юм.

Титаник онгоц далайд живж эхлэх үед эмэгтэйчүүд, хүүхдүүдийг аврах завинд суулгасан. Гэвч түүний эмээ 63 настай Айда бусдад боломж олгохын тулд 40 жил ханилсан ханьтайгаа үлдэхээр шийдсэн байна.

Пол А. Курцман: "Манай элэнц эмээ Айда нөхрөө өөртэй нь хамт суух байх гэж найдаж аврах завинд суусан. Гэтэл тэр хамт суухгүй байхад нь маш их санаа зовсон бөгөөд тэрхүү аврах завийг буулгах үүрэгтэй хөлөг онгоцны офицер "За, ноён Страус, таныг хэн болохыг бид бүгд мэднэ.  Мэдээж та эхнэртэйгээ аврах завинд сууж болно" гэхэд нь миний элэнц өвөө "Үгүй ээ. Энэ хөлөг онгоцонд байгаа бүх хүүхэд, эмэгтэйг аврах завинд суухыг харах хүртэл би суухгүй" гэж хэлсэн гэсэн” хэмээжээ.

Эх сурвалж: Today



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.246
    2022/02/16

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 122.201.21.113
    2022/02/15

    аргагүй л амерка улс төрч бна монгол улс төр ч бсан бол хамгийн түрүүн авгай ачаа эд юм саа аваад арилж өгнө дөө эсбэл сүүлд нь үлдэж хүмүүсийн эд бараа г хулгайля гэж бодож байж бас живж үхэж магад

    Хариулах