Хондурасын Ерөнхийлөгч асныг хар тамхины хэргээр саатуулжээ

2022/02/16

Бүгд Найрамдах Хондурас улсын Ерөнхийлөгч асан Хуан Орландо Эрнандесийг хар тамхины хэргээр саатуулжээ.

АНУ-ын зүгээс түүнийг шилжүүлэн өгөх хүсэлт гаргаснаас хойш хэдэн цагийн дараа нийслэл Тегусигальпа дахь гэрээс нь баривчилсан байна.

Түүнийг өнгөрсөн жил АНУ-д бүх насаараа хорих ялаар шийтгүүлсэн дүү Тони Эрнандесийн холбогддог хар тамхины бүлэглэлтэй холбоо сүлбээтэй байсан гэж үзэж байгаа юм. Тони Эрнандесийг шүүх хурлын үеэр прокурорууд түүнийг Мексикийн хар тамхины бүлэглэлийн удирдагч "Эль Чапо" Гузманаас нэг сая доллар авсан болохыг нотолсон байдаг. Улмаар дээрх мөнгөө ах Хуан Орландод дамжуулан өгсөн хэмээн буруутгажээ.

Харин Хуан Орландо Эрнандес үүнийг эрс үгүйсгэж, төрийн эрх барих хугацаандаа хар тамхины наймаатай тэмцэхийн тулд чадах бүхнээ хийсэн гэж мэдэгдлээ. Хуан Эрнандес 2014 оноос энэ оны нэгдүгээр сар хүртэл Хондурасыг удирдаж байсан юм. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.79
    2022/02/17

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах