Шинэ Зеландын эрдэмтэд далайн гүн харанхуйд амьдардаг ховор амьтан болох “сүнсэн” акулын /ghost shark/ зулзагыг олжээ. Уг акулын бие нь нэвт харагддаг болон мөгөөрснөөс бүрддэг учир ийнхүү нэрлэдэг байна.
Сүнсэн акулууд буюу химера гэж нэрлэгддэг загаснууд нь ховор тохиолддог бөгөөд тэдний төлийг харах нь бүр ч ховор байдаг байна.
Шинээр мэндэлсэн акулыг Өмнөд арлын ойролцоо усан доор 1.2 км гүнээс олсон байна. Тус акулын зулзагыг олсон октор Брит Финуччи "Гүн усны төрөл зүйлүүдийг олоход хэцүү байдаг, ялангуяа “сүнсэн” акулууд бүр ч нууцлаг байдаг. Тиймээс бид тэдэнтэй тийм ч их таардаггүй" гэж ВВС-д ярьжээ.
Ус, агаар мандлын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд зулзаган акулын гэдэс нь өндөгний шараар дүүрсэн хэвээр байсан тул мэндлээд удаагүй байсан гэж үзжээ.
Сүнсэн акулуудын биеийн бүтэц мөгөөрсөн шинж чанартай байдаг. Өөрөөр хэлбэл тэдний араг яс нь үндсэндээ мөгөөрснөөс бүрддэг. Ихэнх сүнсэн акулууд далайн гүнд амьдардаг боловч цөөн хэдэн төрөл зүйл нь далайн эргийн гүехэн усанд амьдардаг байна.
Эх сурвалж: BBC
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.129.216
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com
Хариулах