“Бээжин-2022” олимпын наадамд Норвегичууд 37 медаль хүртэж тэргүүллээ

Х.Есү
2022/02/21

“Бээжин-2022” өвлийн олимпын наадам өчигдөр албан ёсоор өндөрлөлөө.

Норвегичууд өвлийн олимпод 84 тамирчны бүрэлдэхүүнтэй ирж, 16 алт, 8 мөнгө, 13 хүрэл, нийт 37 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр хол тасархай түрүүлж, олимпод тэргүүллээ. 

Нэг олимпоос 16 алт авсан нь бүх цаг үеийн дээд амжилт болсон юм. 

Германчууд чарга, бобслей, скелетоноор ихэнх алтаа түүсээр хоёрдугаар байрт бичигдэв. Харин зохион байгуулагч БНХАУ 9 алт, нийт 15 медальтайгаар өвлийн олимпын дээд амжилтаа тогтоолоо. Урд хөршийн тамирчид 2010 оны Ванкуверийн олимпоос 5 алт, нийт 11 медаль авсан нь өмнөх рекорд байв.

Оросын ҮОХ-ны тамирчид медалийнхаа тоогоор зөвхөн Норвегийн ард бичигдсэн ч алтан медалийн тоо цөөн байсан тул эцсийн дүнгээр есдүгээр байрт орлоо.

Шинэ Зеланд улс өвлийн олимпын анхны алтан медалиа сноубордоор хүртсэн бол Бельги улс 74 жилийн дараа анхны алтан медалиа өөрийн болгожээ. Нийт 28 улс ямар нэг медаль хүртсэн байна.

Эх сурвалж: МҮОХ



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.131.91
    2022/02/22

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах