Хятад, Австралийн цэргийн байдал хурцадлаа

2022/02/22

Хятадын хойд эргийн ойролцоо зорчиж явсан Австралийн тийрэлтэт онгоцыг гэрэлтүүлэхийн тулд Хятадын тэнгисийн цэргийн байлдааны хөлөг онгоц  лазер гэрэл ашигласан  шалтгаанаа тайлбарлахыг Австрали Хятадаас шаарджээ. Тэд энэ үйл явцыг хоорондын харилцааг муутгах зорилготой хэмээн үзэж байгаа аж.

Энэ талаар Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон “Ардын чөлөөлөх армийн тэнгисийн цэргийн цэргийн байлдааны хөлөг онгоцны  өнгөрсөн долоо хоногт хийсэн аюултай, болгоомжгүй үйлдлээ тайлбарлахыг Хятадын Засгийн газраас шаардаж байна. Мэргэжлийн тэнгисийн цэргийн флот гэхэд үнэхээр аюултай, мэргэжлийн бус, бодлогогүй үйлдэл хийлээ.

Яагаад ийм зүйл хийснээ хариулахыг хүсч байна. Айлган сүрдүүлж, дээрэлхэж байгаа мэт санагдлаа” гэж даваа гарагт мэдэгдэв. Одоогоор Хятадын эрх баригчид ямар нэгэн хариу өгөөгүй ч “Global Times” сонинд “Хэрэв хөлөг онгоцонд ойртвол байлдааны онгоц лазер тусгах нь энгийн үзэгдэл” хэмээн бичжээ.

Харин Бээжинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь тэдний хөлөг онгоц олон улсын хуулийг мөрдсөн гэж тайлбарлажээ. Тэрбээр “Далайд зорчиж байгаа Хятадын хөлөг онгоц олон улсын хууль дүрэм, практикт бүрэн нийцэж байгаа. Тиймээс худал мэдээлэл цацахаа зогсоож, хуулийн дагуу явж байгаа Хятадын хөлөг онгоцыг хүндэтгэхийг Австралид уриалж байна” гэж Ройтерс агентлагт ярьж байв. Үүнээс өмнө Хятадын төрийн мэдээллийн “Global Times” сонин Австралийг Номхон далайн өмнөд хэсэг дэх Хятадын нэр хүндийг унагахаар оролдож байна хэмээн мэдээлж байсан билээ.  Мөн тус улсын шинжээчид Австралийг Хятадын нэр хүндийг унагах бүх арга замыг хайж байна хэмээн буруутгажээ.

Хятад, Австралийн хоорондох цэргийн хурцадмал байдал өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хурцдаж эхэлсэн билээ. Тухайлбал, Австрали Америк болон Их Британиас цөмийн эрчим хүчээр ажилладаг хөлөг онгоц худалдаж авахаар гэрээ байгуулж байна гэх мэдээлэл цацагдсан нь энэ бүхний эхлэл юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин




Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.5
    10 цагийн өмнө

    1940 өөд оны хятад биш австралчууд хятадыг барахгүй засаг нь шиид өгвөл дэлхий даяар байгаа хятадууд босож ч магад.нэгийгээ ямар ч үед хаядагүйг харсан болой улан үдийн зах дээрбагууд наймаачин хятадыг зодоход бүгд бараагаа хаяад багуудыг зодохыг харсан даа.

    Хариулах
    • 66.181.161.59
      2 цагийн өмнө

      Yu ch griad bgaan

  • 66.181.161.32
    11 цагийн өмнө

    Hyatadiig yalchih yum bol mongol ruu chichirj dairaad mongliig ezelj avn tegve oros mongol hyatad gedeg ulsad tseg tavigdoh bolno

    Хариулах
  • 202.126.89.126
    12 цагийн өмнө

    Hoid ereg geheer.mongol iin tald uu. jaahan barimjaatai bichmeer umnud ereg hytadin tengis l baimaar

    Хариулах
  • 64.119.22.1
    2022/02/23

    Байлдаасай энэ хоёр. Хэрвээ байлдвал Австрали нь Хятадыг бут авч ялах магадлал 80 хувьтай гэж үзуж байгаа гэнэ дэлхийг шинжээчид, бүр цөмийн зэвсэг хэрэглээд ч тэгэнэ гэнэ

    Хариулах
    • 202.126.90.124
      1 цагийн өмнө

      Монгол улсыг ч бас дараа нь эзлэх амар болно. хоёр том гүрний далавчин дор байж.

    • 103.57.92.137
      17 цагийн өмнө

      Харин тэгээсэй муу хужаа нарыг газрын хөрснөөс арчаасай.

  • 213.87.162.137
    2022/02/23

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
    • 202.9.40.196
      Өчигдөр

      Cekc

  • 202.9.46.106
    2022/02/22

    Дэлхийг хамарсан дайн дэгдэж болзошгүй гэсэн үнэн.

    Хариулах
  • 202.126.88.54
    2022/02/22

    Huja nariin handiig darah oron bnu

    Хариулах