Оросын эсрэг зэвсэг барьж тэмцэхийг Украины ерөнхийлөгч иргэддээ уриалав

Х.Есү
2022/02/24

ОХУ-ын цэрэг Украинд халдан довтолж эхэлснээс хойш тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский анх удаа иргэддээ хандаж телевизээр мэдэгдэл хийжээ.

Тэрбээр эх орноо гадны түрэмгийллээс хамгаалахын төлөө тэмцэхийг цэргийн насны бүх иргэддээ уриалж, уриалгыг хүлээж авсан хүн бүхэнд зэвсэг тараахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Оросын цэргийн довтолгоо эхэлснээс хойш Украины 40 орчим иргэн алагдаад байгааг Зеленскийн зөвлөх энэ үеэр мэдэгджээ.

Өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ Зеленский шархадсан цэргүүдэд цусаа хандивлахыг иргэддээ уриалсан байна. 

Үүнээс гадна Украин даяар цэргийн дэглэм тогтоож, ОХУ-тай дипломат харилцаагаа тасалж буйг Зеленский мэдэгджээ.

“Украины хүндэт иргэдээ, өнөөдөр өглөө ерөнхийлөгч Путин байлдааны тусгай ажиллагааг Донбасст эхлүүллээ. Оросын цэрэг манай армийн дэд бүтэц, хилийн харуулуудад цохилт өгч байна. Украины олон хотод дэлбэрэлт сонсогдож байна. Бид улс орон даяар цэргийн дэглэм тогтоолоо. Минутын өмнө би ерөнхийлөгч Байдентай утсаар ярьсан. Дэлхийн олон орны дэмжлэгийг АНУ нэгтгэж эхэлсэн байна. Өнөөдөр хүн бүр тайван байх хэрэгтэй. Болж өгвөл гэрээсээ битгий гараарай. Бид ажиллаж байна. Зэвсэгт хүчин маань ажиллаж байна. Батлан хамгаалах, аюулаас хамгаалах салбарууд бүхэлдээ ажиллаж байна. Битгий цочирдоорой. Бид хүчтэй. Бид бүх зүйлд бэлэн байна. Бид Украинчууд учраас бүхнийг ялах болно” гэж Зеленский ард түмнээ зоригжуулжээ.

Эх сурвалж: BBC, CNN



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.41.153
    2022/02/26

    Орос хүчирхэг улс. Ухаантай мундаг ерөнхийлөгчтөй. Украины неонацистуудын төгсгөл ирлээ дээ.хошин шогийн удардагчаасаа салахгүй бол горьгшй ээ. Ёстой эргүү тэнэг. Монголд ийм хүнд үе ирлээ гэхэд бодох л асуудал

    Хариулах
  • 64.119.18.11
    2022/02/25

    Хошин шогчид иймл блг хойно бууж өгөөд иргэдээ авараасай НАТО д орж яахн ийм сүрлэг эх орон нь хажууд нь бна өөрийн орос шүүдэ

    Хариулах
  • 66.181.182.135
    2022/02/25

    Тэнэг новш юм аа. Энэ жүжигчин ерөнхийлөгч! Дургүйцэж хилэгнэсэн нэг цэрэгт буудуулчих бий дээ !

    Хариулах
    • 98.169.36.32
      2022/02/25

      Ooroo teneg novsh.

  • 213.87.158.250
    2022/02/25

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 192.82.67.227
    2022/02/25

    Украйны нацизмын төгсгөл ирж байна даа

    Хариулах
    • 98.169.36.32
      2022/02/25

      Putleriin fashism ehelj bna