Орос Чернобылийн атомын цахилгаан станцыг эзлэн авсныг Украины засгийн газар мэдээллээ

Х.Есү
11 цаг 40 минутын өмнө

ОХУ-ын цэргүүд Чернобылийн атомын цахилгаан станц болон түүний тусгаарлах бүсийг эзлэн авсныг Украины ерөнхий сайд Денис Шмыгаль өчигдөр орой мэдээлжээ.

“Чернобылийн тусгаарлах бүс бүхэлдээ Оросын цэргийн хяналтад ороод байгааг дуулгахад харамсалтай байна. Тусгаарлах бүсийн удирдлага одоогоор хүний амь хохироогүй байгааг мэдээллээ” гэж тэр Киевт болсон засгийн газрын шуурхай хуралдааны үеэр хэлсэн байна.

“Оросуудад эзлэгдсэн Чернобылийг аюулгүй гэж хэлэх боломж алга. Өнөөдрийн байдлаар Европын хамгийн ноцтой аюулуудын нэг энэ болоод байна” гэж зөвлөх Михайло Подоляк хэлжээ.

Оросын цэрэг Чернобылийн цөмийн реакторыг хяналтдаа оруулах гэж яарсан нь Украинд цэргийн ажиллагаа явуулж болохгүйг NATO-д сануулах зорилготой байж магадгүй гэж албаны зарим эх сурвалж үзэж байна.

Эх сурвалж: Reuters



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.41.153
    2022/02/26

    Эргүү удирдагчтай улсад энэ станц хэрэггүйлдээ. Эзлээд авсан нь сайн байна. Аягүй бол энэ станцыг АНУ-ын өвгөний удирдлагаар өөр байдлаар ашиглаж чадна Зелийнский

    Хариулах
  • 213.87.130.245
    2022/02/26

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - - Senstos.Com

    Хариулах