Оросын хөл бөмбөгийн багуудад FIFA, UEFA бүрэн хориг зарлалаа

Х.Есү
Өчигдөр 09 цаг 57 минут

Оросын эрх баригчид Украин улсыг эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлсэнтэй холбоотойгоор Оросын бүх клубүүд, үндэсний шигшээ баг FIFA, UEFA-гийн тэмцээнүүдэд оролцох боломжгүй боллоо.

Ингэснээр Оросын эрэгтэйчүүдийн шигшээ баг ирэх сард болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шалгаруулалтын тэмцээнд оролцохгүй,  эмэгтэйчүүдийн шигшээ баг нь энэ зун зохион байгуулагдах Евро 2022 тэмцээнд оролцохооргүй боллоо.

Хоригийн үр дүнд бас Спартак Москва клуб Европын Лигийн тэмцээнээс хасагдаж байгаа юм. Оросын эрчим хүчний Газпром компанитай байгуулсан ивээн тэтгэлгийн гэрээгээ UEFA цуцалжээ.

Оросын хөлбөмбөгийн холбоо FIFA, UEFA-гийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлээд олон улсын спортын хууль дүрмийн дагуу шүүхэд хандахаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.150.215
    Өчигдөр

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 192.82.88.128
    Өчигдөр

    Оросыг дэмждэг эмээ өвөө нар болиорой

    Хариулах