Орос, Украины талууд энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх коридор гаргахаар тохиролцжээ

Х.Есү
2022/03/04

Пүрэв гарагт Орос, Украины засгийн газрын төлөөлөгчдийн хоёрдугаар ээлжийн яриа хэлэлцээ Беларусийн нутаг дэвсгэрт болжээ.

Энэ уулзалтаар талууд дайны талбараас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд зориулж хүмүүнлэгийн коридор гаргахаар тохиролцсон байна.

“Талууд түр гал зогсоох замаар хүмүүнлэгийн коридор хамтран үүсгэх тохиролцоонд хүрлээ. Орос, Украины талууд удахгүй уг коридорыг зохион байгуулахад ашиглах харилцаа холбооны шугамыг бий болгоно” гэж Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайл Подоляк мэдээлжээ.

Гэхдээ талуудын аль аль нь яриа хэлэлцээ хүлээж байсан үр дүнд хүрээгүйг илэрхийлсэн байна.

Украины төлөөлөгчид гуравдугаар ээлжийн яриа хэлэлцээг ойрын үед зохион байгуулахаар Оросын талтай тохиролцсоныг дуулгасан ч тодорхой тов хэлээгүй байна.

 

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.19
    2022/03/05

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах