Украины Запорожье цөмийн станц Оросын довтолгоонд өртлөө

Х.Есү
2022/03/04

Украины Запорожье цөмийн станц Оросын довтолгоонд өртжээ. 

Запорожье бол Европын хамгийн том цөмийн станц юм. Энэхүү станцаас гарч байгаа бүтээгдэхүүн Украины эрчим хүчний салбарт зонхилох нөлөөтэй. Запорожье бол Украин улсад цөмийн эх үүсвэрээс гаргаж авч байгаа нийт эрчи хүчний 50 хувийг, нийт Украины эрчим хүчний 20 хувийг нийлүүлдэг байна. 

Энэхүү станцыг ойролцоо байлдаан үргэлжлэн Оросууд хүнд их буу, пуужингаар галласны улмаас тус станцын ойролцоо гал гарчээ.

Украины гал сөнөөгчид  Запорожье цөмийн станц руу ойртох боломжгүй учраас галыг унтраахад хүндрэлтэй байна гэжээ. Учир нь одоог хүртэл тус газар байлдаан үргэлжилж байгаа гэв. 

Одоогоор тус станцын зургаан реакторын нэг нь л ажиллаж байгаа, дэлбэрэлт болох аюул одоохондоо байхгүй гэж мэдээлжээ. 

Гал гарсан хэсэг нь сэргээн засварлаж байсан, ямар нэгэн ажиллагаатай цөмийн  реактор байхгүй гэж үзэж байгаа юм байна. 

Гол аюул нь цөмийн түлш хадгалагдаж байгаа газрын ойролцоо гал гарч байгаа. Хэрвээ станц руу дахин гал нээгээд бүхэлдээ шатах юм бол цөмийн реакторын хөргөлтийн систем нь ажиллагаагүй болж, цөмийн түлш хайлан хүрээлэн буй орчинд их хэмжээний цацраг идэвхт бодис алдагдах аюултай юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.19
    2022/03/05

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах
  • 66.181.186.101
    2022/03/04

    Энэ Путин гэж гай дэлхийн түүхэнд хар мөр үлдээх нь дээ.

    Хариулах