ОХУ-д дайны эсрэг жагсаал болж, 4366 иргэнийг баривчиллаа

Т.Отгонсувд
2022/03/07

ОХУ-ын Украин руу хийж буй түрэмгийллийг эсэргүүцэн өчигдөр /2022.03.06/ тус улсын олон хотод жагсаал болов. 

Энэ талаар OVD-Info хүний эрхийн байгууллагын мэдээлснээр нийт 53 хотод жагсаал болж 4366 орчим иргэнийг баривчилжээ.

Мөн өчигдөр Казахстан улсын нийслэлд дайны эсрэг жагсаал болж, 2000 орчим иргэн оролцсон гэх мэдээлэл байна.

Түүнчлэн Туркийн ерөнхийлөгч Эрдоган ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй ням гарагт утсаар ярихдаа "Украинд гал зогсоож энхийн гэрээ байгуулах талаар ятгасан юм. Хоёр улс энхийн замаар хэлэлцээр хийхэд Турк улс туслахад бэлэн байгаагаа мэдэгдсэн" гэжээ. 


 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 98.169.36.32
    2022/03/09

    Oros odoo North Korea 2.0 bolj bnaa yana daa. Manai uhernuud hoinoos ni dagaj mooroh bii dee. Tegvel Orosiin baga yastan bolj duusna shuu. Orosoos zaigaa avch baisan ni deer

    Хариулах
    • 66.181.161.73
      2022/03/09

      Хаашаа урагшаа юу?

  • 213.87.163.12
    2022/03/08

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах