Киев хотын дарга Виталий Кличко Украины нийслэл Киев хотод гуравдугаар сарын 15-ны 20:00 цагаас гуравдугаар сарын 17-ны 07:00 цаг хүртэл хөл хорио тогтоож, тусгай үнэмлэхгүйгээр гадагш гарахыг нь хориглосон шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.
Тэрбээр “Цэргийн командлалын шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 15-ны 20:00 цагаас Киев хотод хөл хорио тогтоолоо. Иргэд тусгай үнэмлэхгүй тохиолдолд гадагш гарахыг хориглоно. Харин хоргодох байранд хүрэхийн тулд гарч болно. Хөл хорио нь гуравдугаар сарын 17-ны өглөөний 07:00 цаг хүртэл хүчинтэй байна” хэмээн онлайн мэдэгдэлдээ онцлов.
Хөл хорио тогтоосон тул Киев хотын оршин суугчдыг хоёр өдрийн турш гэртээ байж, түгшүүрийн дохиогоор хоргодох байр луу очих бэлтгэлтэй байхыг анхааруулсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.131.226
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах