Даваа гарагийн үдээс хойш Хятадын Гуаньши мужийн нутагт China Eastern Airlines компанийн 132 зорчигчтой Boeing 737-800 нисэх онгоц осолдсон.
Куньмин хотоос Гуаньжоу хотын чиглэлд нисэж байсан MU5735 дугаарын онгоцонд 123 зорчигч, нислэгийн багийн 9 гишүүн, нийт 132 хүн явсан юм.
Ослоос амьд хүн үлдээгүй гэж аврагчид урьдчилсан байдлаар дүгнэжээ. Мэргэжилтнүүд одоо ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
"Flightradar24" сайтын цуглуулсан нислэгийн мэдээллээс харвал орон нутгийн цагаар 14:20 цагийн үед онгоц 8,800 гаруй метрийн өндөрт нисэж явах үедээ гэнэт доош унажээ.
Газраас 2,100 метрийн өндөрт байхдаа хэсэгхэн хугацаанд буцаж хөөрсөн ч дараа нь буцаад маш хурдтай унаж эхэлсэн байна. Газарт хүрэхээсээ өмнө хурд нь 9,500 метр/минут байсныг нислэгийн мэдээлэл харуулжээ.
Үүний улмаас онгоц бараг эгц босоо чиглэлд газарт хүчтэй мөргөж унасан байна. Ингэж хүчтэй унахад дотор нь явсан хүмүүс амьд үлдэх магадлал бараг байхгүй гэж дүгнэжээ.
Эх сурвалж: South China Morning Post
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.228.129.166
Um mani bod mi hum...Hairan Erdenet Hvmvvnii Altan Ami...Vrs l bhgvi bsn bgaasai..
Хариулах213.87.138.54
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах202.126.88.220
Эвийдээ ямар харамсалтай юм бэ ямар ч орны хүмүүс бай харамсалтай юмаа.УМ МА НИ БАД МИ ХУМ
Хариулах1.170.62.124
yamar aimar ym be dotor suuj baisna humuusd bolon ger buld n gun emgenel ilerhiiley. iim osold yaj ch ami garah yostoin barag bolomjgui bha ongotsond suuna gdg neg bodliin ami nasaaraa denjin tavij bgaatai l adilhan ym da
Хариулах202.9.40.94
аюул ослууд зэрэг зэрэг болоод муугын ёр уу?хэн нэгний явуулга,хатгалт у?
Хариулах