Цацраг идэвхт бодисын хордлого илэрч Оросын цэргүүд Чернобылийн хориотой бүсийг орхив

Х.Есү
2022/04/01

Чернобылийн атомын цахилгаан станцын орчимд нуувч, хориглолт ухаж байх үедээ цацраг идэвхт бодист хордсон байж болзошгүй шинж илэрсний дараа Оросын цэргүүд тус бүсээс гарч явсныг Украины тал өчигдөр мэдээлжээ.

Станц орчмын үйл ажиллагааг хариуцдаг Энергоатом компанийн мэдээлснээр цэргүүдийн биеэс нь хордлогын эхний шинж тэмдэг илэрсний дараа яаралтай буцахаар бэлдэж эхэлсэн гэнэ. Өчигдөр үдээс хойш гэхэд Чернобылийн хориотой бүсэд ганц ч цэрэг үлдээгүйг мэдээлжээ.

Хоёрдугаар сарын 24-нд эзлэн түрэмгийлэл эхлээд удаагүй байхад Чернобылийг Оросын цэргүүд эзлэн авсан юм. Гэхдээ станцын хяналтын үйл ажиллагааг Украины Энергоатом компани үргэлжлүүлэн хариуцаж байв.

НҮБ-ын харьяа Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлаг (IAEA) Чернобылийн орчмын цацраг идэвхийн нөхцөл байдлыг судлах мэргэжилтнүүдээ илгээхээр болсныг өчигдөр мэдээлсэн байна.


Эх сурвалж: Associated Press



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.146.254
    2022/04/02

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах