Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "Ард иргэд хэмнэлтийн горимд шилжих шаардлагатай байна" хэмээн мэдэгдсэн. Эдийн засаг хүнд үед төрийн худалдан авалт, тендер, үрэлгэн зардлыг танах талаар шат шатандаа ярьж байна.
Гэтэл төрийн байгууллагууд ар араасаа өндөр дүнтэй тавилга, тоног төхөөрөмжийн тендер худалдан авалт хийж байгаа нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал хамаагүй мэт.
Үүний нэг жишээ нь Улсын дээд шүүх 400 сая төгрөгөөр тавилга худалдан авах тендер зарласан байна.
Хуучирсан тавилгаа сольж шинээр авж болохгүй гэхээсээ илүү хямралын энэ хүнд үед ард түмний татвараас боссон улсын төсвийн 400 сая төгрөгөөр тавилга авах нь зохисгүй мэт.
Үүнээс илүү шийдэх ёстой асуудал шүүх байгууллагад олон бий. Жишээ нь шүүхийн дийлэнх ачааллыг үүрдэг шүүхийн захиргааны ажилтнуудын нийгмийн баталгаа, цалин хангамжийг сайжруулах нэн шаардлагатай. Түүнчлэн шүүхийн хүний нөөцийн бодлого тогтворгүй, шүүхийн ачаалал буурахгүй хэвээрээ л байна. Шүүгчийн цалин нэмэгдсэн ч захиргааны ажилтнуудын цалин бага. Тавилгад зарцуулж буй 400 сая төгрөгөө захиргааны ажилтнуудынхаа цалинг нэмэхэд зарцуулбал нүдээ олсон, асуудлаа харсан шийдвэр байх болов уу ?
Үеэс үед бүсээ чангалсаар байсан иргэд хоногийн хоолооч залгуулж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна. Харин нөгөө талд УИХ-ын дарга нь хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй байна гэж хэлсээр байхад энэ мэт төрийн байгууллагууд үрэлгэн зардал, нүдээ олоогүй тендерүүдыг ар араас нь зарлаж байгаа нь улсын хямралт нөхцөл байдал хамаагүй мэт.
Тендерийн урилгын холбоос: https://www.tender.gov.mn/mn/i...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.148.73
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах66.181.161.75
Хуучин тавилгатайгаа байл даа.ширээ чинь эвдэрсэн бол засаад өгье монгол мужаанууд мундаг шүү дээ цеф хэрэгтэй болзузаан төмөрөөр хийгээд өгьё занданшатараа
Хариулах202.126.89.228
HUUCHIN SHIREE SANDALniih ni hadaas ni hatgaad shiree ni zaiguideed tavilga ni nurj unaad baigaa bish l bol ingej mungu ureh hereggui,Zandanshata r dargad helne shuu ta nariig
Хариулах139.5.219.220
Гэр орон нь ямар юм байдаг болоод оффис дээр тийм тансаг суух гээд байдгийн. Хувийн хэвшлийн том компаниуд ч ингэж их мөнгөөр тавилга авахгүй шд
Хариулах