Залуучуудын тавьсан шаардлагуудын дагуу Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үг хэлэх тайван жагсаал цуглаан хийх эрхээ эдэлж байгаа эрхэм иргэд ээ, эрхэм оюутан залуучууд та бүхний Засгийн газарт хүргүүлсэн 15 шаардлагыг ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд дараах хариуг өгч байна.
Нэгдүгээрт Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн үнийн өсөлт хомсдолоос урьдчилан сэргийлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг боловсруулан нэн яаралтай горимоор хэлэлцэх саналыг өргөн мэдүүлсэн. Энэ хуулийг УИХ-аар дөрөвдүгээр сарын 15-ны дотор амжуулж хэлэлцүүлэн эцэслэн батлуулна. Хуулийн төслийг УИХ-д Засгийн газраас яаралтай байдлаар өргөн барилаа.
Төрийн албан хаагчид том оврын, тансаг автомашин унахгүй байхаар шийдвэрлэлээ.
ЦЕГ, ТЕГ-ын дарга нар оролцож мэдээлэл хийсэн. Саатуулсан бүх хүнийг сулласан, дахин энэ төрлийн асуудал үүсгэхгүй гэж амласан. Авилга, албан тушаалтны нэр холбогдсон этгээдийн хэргийг "ял наймаалцах" хэлбэрээр шийдэхгүй байхад анхаарч ажиллах шийдвэрийг Засгийн газар гаргалаа.
Төрийн албан хаагчид том оврын автомашиныг Улаанбаатар хот дотор ашиглахгүй байх, төрийн албан хаагчдын тасалгаанд метр, квадратын хязгаар тогтоохоор шийдвэрлэлээ.
Засгийн газар та бүхний 15 шаардлагыг 11-ийг бие даан шийдвэрлэх нөлөөтэй байна. Цаашид чадах бүх зүйлээ хийх болно. Ингээд та бүхэн минь Үндсэн Хуулиа хүндэтгэж тайвнаар эвлэлдэн нэгдэж чадсан шигээ тайвнаар тарахыг хүсье. Та бүхний 15 шаардлагад үр дүн гаргана гэдгээ Ерөнхий сайдын хувьд хэлье. Цаг хугацаа харуулна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.135.246
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах202.9.46.56
Нямбаатар худлаа ярих юмаа. Энэ нөхөр цагдааг турхирсан гэж баривёлагдсан залуус хардаж байна. Үнэн ч дээ. Энэ Мэдлэггүй Оюунэрдэний хамаатанаа зайлуулаач ээ
Хариулах66.181.161.42
Цалингаа өсгөж үнийн өсөлтийг зогсоо
Хариулах66.181.161.49
ajilaa hj chadahgui bga humuuse halaach niigmiin daatgaliin huviig buuruul tsalingaa nem uniin hoorogdliig hurdan zogsoo
Хариулах64.119.27.209
Ээ дээ оюунэрдэнэ анх жагсаал хийгээд л том том юм ярихад чинь их дэмжиж байсан итгэл алдсан одоо л хэлсэндээ байхгүй бол хилэнг нь хөдөлгөнө шүү иргэдийн том машинуудаа зах зээлийн үнээр зараад жижиг тэрэг ав зөрүү нь улсад шилэн дансаар харна шүү залуус!
Хариулах202.55.188.91
Sumyabazar nymbaatar bas herggui hog shaar bolsn saiduudiug ogtsruulj ard irgdees sanal awch songoj bmr bn
Хариулах66.181.186.88
Хотод том машинаа хэрэглэхгүй гээд гарагт тавиад бүгд дахиад жижиг машин ав гээд байгаа юм бол биш шүү ТОМОО ЗАРААД ЖИЖИГ ТЭРЭГ УНА гээд бнааааа
Хариулах103.212.117.23
Эдгээрииг хэлээд орохоор уих батлахгүй байх .Тиимээсуих дарга гм гишүүдтэй бас уулзах зөв шү
Хариулах66.181.177.9
ХӨГЖИЛТЭЙ УЛСЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД МЕТРО, ДУГУЙГААР ЯВДАГ МАНАЙХ БӨӨН ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛ БҮХ ЗАРДАЛ НЬ ТӨСВӨӨС ГАРДАГ АРД ТЗМНИЙ ХИЛЭН БОССОН ЦАГТ ТА НАР ДИЙЛЭХГҮЙ ЧАЦГАТАЙГАА ХОЛИЛДОНО ШҮҮ
Хариулах64.119.27.209
Хөгжилтэй орны хэрэгтэйг нь дуурайхгүй л дээ эд нар
64.119.22.218
УИХ хуулиа батлах учир УИХын даргатай уулзья!
Хариулах