Шанхай хотын иргэд хатуу хөл хориог эсэргүүцэж эхэллээ

2022/04/13

Коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан БНХАУ-ын Шанхай хот өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээс эхлэн хөл хорионд шилжсэн. 

26 сая хүн амтай Шанхай хотын оршин суугчид коронавирусийн эсрэг хөл хорионы улмаас сүүлийн 14 хоногийн хугацаанд гэртээ хоригдсон байдалтай байна.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр хүмүүс хатуу хөл хорионы улмаас гадаад ертөнцөөс бүхэлдээ тусгаарлагдсан бөгөөд шаардлагатай эм, хоол хүнсээ хүргэлтээр авч байгаа гэв.  26 сая хүн амтай хотод хоол хүнсний хүргэлт удах, хүрэлцэхгүй байх зэрэг асуудал үүсэж иргэдийг бухимдуулж байгаа юм. Үүнээс гадна шаардлагатай эм тариагаа худалдан авах боломж хомс, цахимаар хүнсээ захиалж мэдэхгүй ахмад настай хүмүүст хөл хорио хамгийн хүндээр тусаж байгааг онцолжээ. 

Мөн эцэг эхийн шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд хүүхдүүдийг нь гэр бүлээс нь өөр газар тусгаарлаж буй үйлдлийг маш олон эцэг эх эсэргүүцээд байна.

Эрх баригчдын зүгээс иргэдийн хөл хөдөлгөөнд дроноор хяналт тавьж, робот нохойнууд гудамж талбайд эргүүл хийж, цагаан хоолойгоор хүмүүсийг гэртээ байж, цонхоор хашхирахгүй байхыг анхааруулдаг байна.

Олон хоног үргэлжилсэн хөл хорионы дэглэмийг эсэргүүцэн хотын оршин суугчид өөрсдийн амьдардаг байрны цонхоор хашхирч, зарим иргэд хөл хорионы дэглэмийг зөрчин гудамжинд гарч улмаар дэлгүүрийн цонхыг хагалан хүнсний бараа, бүтээгдэхүүн авч гарч буй дүрс бичлэгүүд цахим сүлжээнд тархаад буй.


Үүний хариуд хотын эрх баригчид коронавирусийн тархалт саарвал хотын хэд хэдэн ддүрэгт хорио цээрийн дэглэмийг сулруулахаа амласан байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.168
    2022/04/14

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах