2022 оны эхний улиралд БНХАУ-ын хэмжээнд 2.85 сая ажлын байр бий болжээ

С.Гандэлгэр
2022/04/19

Өчигдөр /2022.04.18/ Хятадынн Үндэсний статистикийн газраас 2022 оны эхний улирлын үндэсний эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулжээ. 

Энэ оны эхний улиралд улсын хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 1.1%-иар өссөн байна. Үүний дотор хот 1.2%-иар, хөдөө орон нутаг 0.7%-иар өссөн байна.

Эхний улиралд БНХАУ-ын хэмжээнд хот суурин газарт 2.85 сая ажлын байр шинээр бий болж, улсын хэмжээнд хот суурин газрын ажилгүйдлийн дундаж түвшин 5.5 хувьтай байна.

Гуравдугаар сард судалгаанд хамрагдсан хот суурин газрын ажилгүйдлийн түвшин 5.8 хувь болж, өмнөх сараас 0.3%-аар өссөн байна. Орон нутгийн өрхийн бүртгэлийн хүн амын судалгааны ажилгүйдлийн түвшин 5.6%, шилжин ирсэн өрхийн бүртгэлтэй хүн амын судалгааны ажилгүйдлийн түвшин 6.3%, үүнээс шилжин суурьшсан хөдөө аж ахуйн бүртгэлийн хүн амын судалгааны ажилгүйдлийн түвшин 5.9% байна.

1-р улиралд, улсын оршин суугчдын нэг хүнд ногдох мөнгөн орлого 10345 юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.3%-иар өссөн ба үнийн хүчин зүйлийг хасч тооцвол 5.1%-иар бодитоор өссөн байна.

Эх сурвалж: Global times




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.128.179
    2022/04/20

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 119.245.88.186
    2022/04/19

    100 hunii 95 n ajiltai gedeg aguu uzuulelt

    Хариулах