Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт дөрөвдүгээр сарын 20-ны 12:00 цагийн орчим 18-20 м/сек хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Сийрст 1 дүгээр багт цэцэрлэгийн дээвэр хууларчээ.
Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 12:50 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций суман дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги болон сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж 30 минут ажиллан дээврийн хууларсан төмрийг авч аюулгүй болгожээ. Шуурганы улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна