Илон Маск сошиал сүлжээний Твиттер платформын бүх хувьцааг $44 тэрбумаар худалдаж авах санал тавьж байсан юм.
Эхлээд Твиттерийн төлөөлөн удирдах зөвлөл уг саналаас татгалзаж, худалдан авалтаас сэргийлэх арга хэмжээ авч байв. Харин өчигдөр тэд Илон Маскийн саналыг хүлээж авахаар болжээ.
Твиттерт илгээсэн саналдаа Илон Маск “Миний хүссэн өөрчлөлтийг компанийн одоогийн удирдлага хийж чадна гэдэгт би итгэлгүй байна” гэж бичиж байжээ.
“Үг хэлэх эрх чөлөө бол ардчиллын үндэс суурь бөгөөд Твиттер нь хүн төрөлхтний ирээдүйн талаар амин чухал асуудлуудыг хэлэлцдэг дижитал талбар болох юм. Би бас Твиттерийг сайжруулж, илүү дээр бүтээгдэхүүн болгох хүсэлтэй байна. Тухайлбал итгэлийг нэмэгдүүлэхийн тулд алгоритмыг нь нээлттэй болгох, спам ботуудаас цэвэрлэх, зөвхөн бодит хүмүүс хэрэглэдэг болгох зэрэг ажлуудыг төлөвлөж байна”” гэж Маск тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлд бичсэн захидалдаа бичиж байжээ.
Илон Маск одоо $273.6 тэрбумын хөрөнгөөр дэлхийн хамгийн баян хүнд тооцогддог.
Эх сурвалж: BBC
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.160.177
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах