"ОРОС БИШ" брэндийг санаачлагч халимаг залуу ОХУ-ын үндсэрхэг үзэлтнүүдэд дарамтлуулж, Монгол руу нүүхээр болжээ

2022/04/26

"ОРОС БИШ" брэндийг санаачлагч халимаг залуу ОХУ-ын үндсэрхэг үзэлтнүүдэд дарамтлуулж, Монгол руу нүүхээр болсон талаар https://www.kavkazr.com/ мэдээллээ.

2014 онд Крымийг ОХУ өөртөө нэгтгэсний дараа Москвагийн эрх баригчид “Бид бүгд Оросууд” гэсэн уриалгыг гаргач байв. Улмаар Халимаг даяар “Би Халимаг хүн. Харин өнөөдөр бид бүгд Оросууд” гэсэн үгтэй сурталчилгааны самбар олноор үзэгдэх болжээ.

Эрэдженовт энэ таалагдаагүй тул “Нерусский” хувцасны брэнд бий болгожээ. Энэ нь үндэстний цөөнхүүд бас өөрийн гарал үүсэл, үндэс угсаагаар бахархах ёстой гэсэн утга санаатай гэлээ.

Энэ талаар тэрбээр “Би бол халимаг үндэстэн. Харин дараа нь Оросын иргэн. Миний сонгосон брэнд Оросын соёлын эсрэг, Орос үндэстний эсрэг санааг агуулаагүй. Орост амьдардаг олон хүний угсаа гарал орос биш. Бид үүнээсээ ичих ёсгүй. “Нерусский” гэсэн үг нь ямар ч сөрөг утгагүй, харин орос биш гарлаасаа ичихгүй байхыг уриалсан агуулгатай юм” гэж тэр тайлбарлажээ.


Ингээд тэр хотын эрх баригчдын дарамт шахалтад орсон тул компаниа Москва руу нүүлгэсэн байна. Гэвч ОХУ-ын цэрэг Украинд халдан довтолсноос хойш үндсэрхэг үзэл, төрийн суртал нэвтрүүлэг идэвхжиж, Эрэдженов нэр хаяггүй сүрдүүлэг, заналхийлсэн утгатай зурвас хүлээж авах болжээ.

Ингээд аюулгүй байдлаа хангах үүднээс тэр компанийнхаа үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийг Монгол улс руу нүүлгэхээр шийдсэн байна.

https://www.kavkazr.com/



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.219.196
    2022/05/03

    хүний дургүй хүргээд л адлагдахгүй юу өөр юуч алга битгий ирүүл монголчуудыг хоёр хуваачихна

    Хариулах
  • 192.82.90.58
    2022/04/28

    Төрийн эрхэнд гарсан хүйтэн сэтгэлтэй нөхдүүд өөрсдийн ард түмэн улсаа боддоггүй луйварчид яг хүлээж авч харагдаач бөөн авлигал хахууль нэхэх байх даа ! Уул нь хүлээгээд авахад болохгүй ч юм байхгүй шүү дээ!

    Хариулах
  • 202.126.89.53
    2022/04/27

    Ахын дүү мексикээр дамжаад америк яваа. Монголд л ирж тэнэгтэв. Монголын залуучууд ихэнхи нь гадагшаа явахаар шийдсэн. Энэ бол авилгалд идэгдсэн, хулгайч луйварчид, бөгс долоогчид нь дээшээ гарчихсан нохойн орон

    Хариулах
  • 202.55.188.90
    2022/04/27

    Элгэн садандаа хүрээд ирээ тосоод л авна шүү дээ

    Хариулах
  • 66.181.178.218
    2022/04/27

    Yag odoo bol tsag uee oloogui brend bna,uzel surtlin dain yavagdaj bna shu dee,hen ch Orosoo eserguutssen gej buruugaar oilgohoor bna,Mongold ch iim zuiliig odoogoor demjih hereggui bh..

    Хариулах
  • 66.181.161.73
    2022/04/27

    Со яваа

    Хариулах
  • 213.87.160.177
    2022/04/27

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 202.175.113.3
    2022/04/26

    Компани нь ашигтай ажиллаж байсан биз дээ.Менежмент сайн бол хувцсаар их мөнгө хийнэ биз дээ.

    Хариулах
  • 139.5.217.37
    2022/04/26

    Их санасан газар 9 шөнө хоосон хонох байлгүй дээ залуу минь, Монгол шиг авилгал мафидаа идэгдсэн, хулгайч төр засгтай , ажилгүйдэл, ядуурал ихэссэн, ард түмэн нь гадагшаа гарч ажиллахын туйл болж байхад..Чи минь ядаж өмнөд солонгост очиж жорлон угааж амьдар., тэр нь өлзийтэй, Юун Монгол..

    Хариулах
    • 150.129.143.93
      2022/04/26

      Тийм шүү. Үнэн.