The Guardian: Ковидын хүндрэл хүний сэтгэн бодох чадварыг 20 жилээр хөгшрүүлдэг байж болзошгүй

С.Гандэлгэр
2022/05/04

Коронавируст халдварын хүндрэлээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан зарим хүмүүсийн сэтгэн бодох чадвар 20 жилээр хөгширдөг байх магадлалтайг эрдэмтэд тогтоожээ.

Коронавирусийн халдвар нь тэр дороо хүмүүсийг өвчлүүлэхээс гадна эдгэрсний дараа урт хугацааны турш бие махбодод сөргөөр нөлөөлдөг нь тодорхой болсон. Тухайлбал Их Британид явуулсан судалгаагаар халдвараар өвчлөөд эдгэрснээс хойш нэг жилийн дараа өвчтөнүүдийн гуравны нэг нь л бүрэн сэргэсэн байжээ. Харин дийлэнх хэсгийнх нь тархины үйл ажиллагаа, сэтгэн бодох чадвар асуудалтай хэвээр байгааг тогтоосон юм.

Тэгвэл Кэмбрижийн Их Сургуулийн профессор Дэвид Меноны ахалсан баг тархинд үүссэн сөрөг нөлөө хэр хүнд өвчилж байснаас шууд хамаардаг байж болзошгүйг шинэ судалгаагаар тогтоожээ.

“Ковид хүний биеийн төрөл бүрийн эд эрхтний ажиллагаанд асуудал үүсгэдэг нь тогтоогдсон. Үүнд бас тархи, сэтгэн бодох чадвар, сэтгэцийн эрүүл мэнд багтаж байна. Хэрвээ вакцинжуулалтад хамрагдсан бол эдгээр сөрөг нөлөөнүүд бага байх боломжтой” гэж профессор Менон ярьжээ.

Судалгааны явцад ковидоор өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн тархины ажиллагаа удааширсан байгааг тогтоожээ. Дунджаар 50 настай хүний сэтгэх хурд 70 настай хүний хэмжээнд хүрсэнтэй дүйцэх хэмжээний өөрчлөлт гарсан байна. 

Эх сурвалж: The Guardian



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.145.35
    2022/05/05

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах