Б.Жавхлан: Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлж чадахгүй бол татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэлтэй

Х.Есү
2022/05/04

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан: "Хөгжлийн банкныг дампуурлын ирмэгт авчирсан эдгээр чанаргүй зээлийг төлүүлж чадахгүй бол энэ өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх том эрсдэл байна. Тийм учраас засгийн газрын хувьд хөгжлийн банкны хүндрэлтай байдал, чанаргүй зээлийг эргэн төлүүлэх ажил руу шуурхайлан орсон. 

Одоогийн байдлаар 160 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна. Зээлийн эргэн төлөлтөд орж ирсэн мөнгөөр Самурай бондын мөнгийг төлж эхлэхээр болсон.  Самурай бондыг бүрэн төлснөөр татвар төлөгчдийн мөнгөн дээр ирэх эрсдэлийг зайлуулна.

Засгийн газраас чанаргүй зээлийн асуудлаар ажиллахад хуулийн байгууллагын оролцоо их чухал байгааг онцолж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, прокурор, АТГ, цагдаа зэрэг хүчний байгууллагын оролцоог нэмэгдүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан Хууль, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэгт хүчний байгууллагын төлөөллийг оролцуулан өр барагдуулах ажлуудыг зохион байгуулахаар боллоо.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.145.35
    2022/05/05

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах
  • 192.82.74.9
    2022/05/04

    жавхаадаа баярлаж байнаа

    Хариулах
  • 64.119.19.48
    2022/05/04

    zasgiin gazar ogtsor.tatvar tologchdiin mongoor tolno gvel sanasnii garz shuu

    Хариулах