Европын Холбоо ОХУ-ын боловсруулаагүй газрын тосны импортыг ирэх зургаан сард багтан хориглохоор төлөвлөж байна.
“Багц хоригийн хүрээнд ОХУ-ын газрын тосны импортоо бүрэн зогсооно” гэж Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен мэдэгдлээ. Энэ хүрээнд ОХУ-ын эрчим хүчний импортоос ихээхэн хамааралтай Унгар, Словак улсыг 2023 он дуустал хориг арга хэмжээг хэрэгжүүлэхийг шаардахгүй гэж эх сурвалж мэдээлээд байна.
Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен “Өнөөдөр бид зургаа дахь шатны багц хоригоо танилцуулж байна. Эн тэргүүнд Бучад дайны гэмт хэрэг үйлдсэн өндөр албан тушаалын офицерууд, хувь хүмүүсийн эсрэг хориг тавьж байгаа.
Хоёрдугаарт “Sberbank”-ийг “SWIFT” төлбөр тооцооны системээс хасна. “Sberbank” нь ОХУ-ын хамгийн том банкнуудын нэг. Банкны системийн 37 хувийг эзэлдэг. Мөн нэмж ОХУ-ын томоохон хоёр банкийг “SWIFT”-ээс хасна.
Гуравдугаарт, ОХУ-ын Төрийн өмчит томоохон гурван сувгийг хориглож байгаа. Эдгээр сувгууд ямар нэгэн байдлаар Европт контентоо цацах боломжгүй болно” гэж мэдэгдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.149.184
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw
Хариулах