БАРИМТ: Б.Баасанцогт Ц.Ууганбаярын компанийн 57.4 тэрбумын хөрөнгийг зээлийн барьцаанаас ХАСУУЛАХ шийдвэрийг ШҮҮХЭЭР гаргуулжээ


Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойрын хүн гэгддэг дуулиант Ц.Ууганбаяртай холбоотой НОЦТОЙ гэж хэлж болохуйц баримт, мэдээллийг ЗӨВ.МН өнөөдрийн сэдэвтээ онцолж байна.

Мэдээллийн эхэнд Ц.Ууганбаяр гэж хэн бэ, хэнтэй холбогдож, хэрхэн уг  хэрэгт холбогдсоныг эргэн сануулъя. 

“Нью яармаг хаусинг” ХХК, “Юнайтэд прожектс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Цогтжаргалын Ууганбаяр нь АНУ-д ахлах сургуулиа дүүргэжээ. Улмаар 2004 онд Монголд ирж, 2008 онд КТМС-ийг Олон улсын менежмент мэргэжлээр төгссөн байна. 

Энэ цагаас Х.Баттулгатай холбогдсон бөгөөд түүнийг 2008-2012 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхад зөвлөхөөр ажиллаж, 2017-2020 онд Ерөнхийлөгч байхад нь мөн Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан ойрын хүрээллийн нэгэн. Мөн тэрбээр Х.Баттулга төмөр замын гэх хэрэгт орооцолдон шалгагдаж байх үед хилийн чанадад оргон зайлсан хэмээн хэвлэлээр бичигдэж байсан юм.

Хөгжлийг дэмжих зээл “ХОГ дээр үсэрсэн” товч түүх 

Ц.Ууганбаярын удирдаж байсан “Юнайтэд прожектс групп” ХХК өөрийн охин компани болох “Нью Яармаг хаусинг прожект” ХХК-иараа дамжуулан Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэх зорилгоор 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 106.5 тэрбум төгрөг буюу 55 сая долларыг Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-иар дамжуулан Хөгжлийн банкнаас зээлсэн байдаг. 

Энэ цагаас хойш зээл, зээлийн хүүгийн төлөлт хийгдээгүйн улмаас өнөөдрийн байдлаар 106.5 тэрбум төгрөгийн үндсэн зээл, 27.5 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн өр үүссэн. Мөн төслийг санхүүжүүлэгч болох БНХАУ-ын Экспорт-Импорт” буюу EXIM банкны шаардлагыг хоёр жил гаран хугацаанд хангаж ажиллаагүй учир 2017 онд EXIM банк зээлийн үлдэгдэл эх үүсвэрээ эгүүлэн татсан байдаг. Үүний улмаас 55 хувийн гүйцэтгэлтэй төсөл эх үүсвэргүй болж зогссон юм.

Ингээд Хөгжлийн банк шүүхэд хандсан. Тухайлбал, Хөгжлийн банк нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээ цуцалж, 98 тэрбум төгрөг гаргуулах, нэмээд “Нью яармаг хаусинг прожект” ХХК болон толгой компаниуд болох “Юнайтэд прожектс групп” ХХК, “Монголиан пропертийз инвестмент холдинг” компаниудаас 6.2 тэрбум төгрөг буюу нийт 104 тэрбум төгрөг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. 

Мөн нэхэмжлэлдээ “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК болон “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн анх зээл авахдаа барьцаанд тавьсан бүх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаагаа нэхэмжлэлдээ тусгасан байдаг. 

Хууль бус бүхэнд “хутгалдагч” Б.Баасанцогт уг хэргийн өмгөөлөгчөөр ажиллажээ

Хамгийн ноцтой нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгын захиалгаар улс төрчдийн хэргийг хэрхэн шийдэх схем, төлөвлөгөө гаргасан, хууль шүүхийн байгууллагуудын ажилтнуудын авлигын сүлжээ үүсгэсэн, шүүгч прокурорын ажилтнуудтай биеэ үнэлэгч нарыг зуучилсан зэрэг хэрэгт орооцолдоод байсан Ерөнхийглөгчийн тамгын газрын ажилтан Б.Баасанцогт нь Ц.Ууганбаярын өмгөөлөгчөөр ажиллан хэд хэдэн шүүхийн маргаанд оролцсон байна.

Б.Баасанцогт нь хууль шүүхийн авлигын сүлжээ, Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэйгээр 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Ц.Ууганбаярын “Нью Яармаг хаусинг прожект” ХХК-ийн зээлийн барьцаа 57.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг зээлийн барьцаанаас хасуулах шийдвэрийг шүүхээр гаргуулсан байдаг. Энэхүү шийдвэр гарсанаар Ц.Ууганбаяр нь үндсэндээ Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөх шаардлагагүй болсон гэж хэлж болохоор байгаа юм.

Өмгөөлөгч Б.Баасанцогтын хувьд дэлгэрэнгүй танилцуулах нь илүүц биз. Түүнийг Тагнуулын байгууллагаас сар гаруйн өмнө гэрээс нь  саатуулсан. Түүнийг шүүгч нарыг авлигадаж, бусдын даалгавраар хэн нэгнийг хэлмэгдүүлсэн байж болзошгүй гэж үзэн өнгөрсөн оноос эхлэн мөрдөж шалгаж,  данснаас нь  хууль, хүчнийхэн мөнгө шилжүүлдэг байсан баримт, нотолгоог олсон байдаг.  Тодруулбал,  Б.Баасанцогтын данснаас нэр бүхий 11 шүүгчид 2017 оны долдугаар сараас 2011 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд их хэмжээний  мөнгө шилжүүлсэн баримт хэвлэлээр дэлгэгдсэн.  Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан М. Отгонжаргалын хувьцаа эзэмшдэг "Юнайтед белаз машинери" ХХК-иас Б.Баасанцогт руу 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт ил болсон.

Эргэн сануулахад өмгөөлөгч Б.Баасанцогтын цахилгаан шатанд зүй бус үйлдэл гаргаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.  Түүнтэй хамт  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар байсан бөгөөд тухайн үедээ нийгмийн дуулиан болж байлаа.

Б.Баасанцогтыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын даалгавраар ажиллаж, бусдыг авлигадах, хилс хэргээр ял өгөхөд зуулчилдаг байсан тухай ч баримтууд дэлгэгдсэн. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнгөрөгч онд  чуулганы хуралдаанд “Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхраас шүүгч нар хэнд, хэдэн жилийн ял өгөх үүрэг даалгавар авдаг ёсыг бид халж чадсан шүү. Шүүхийн тухай хууль, авлигын эсрэг хуулиудыг өргөн барьснаас хойш Ерөнхийлөгчийн зүгээс энэ хуулиа тат гэсэн дарамт, шахалт үзүүлж байсан ч сөрж зогссон” хэмээж байв.

Эндээс улс төр, бизнес, хууль шүүхийн байгууллагын нарийн зохион байгуулалт бүхий сүлжээ энгийн иргэдийн боломжийг хулгайлан бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг анхнаасаа төлөх зорилгогүйгээр авч, дараа нь хуулийн байгууллага дахь сүлжээгээ ашиглан барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэн зээлээ татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлэхээр ажиллаж байсан нь улам бүр тодорхой харагдаж байна. Түүнд нь Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн хүртэл хутгалдан оролцсон нь туйлын харамсалтай. 

Эцэст нь, улс төрчид, эрх мэдэлтнүүдийн эрхийг түтгэлзүүлэн шалгахаар ажиллаж буй хуулийн байгууллагынхан энэ мэт зохион байгуулалттай, цагаан захтнуудын хэргийг шударгаар шийдэн татвар төлөгчдийг хохиролгүй болгон ажиллах ёстойг дахин сануулъя.

Т.Хэрлэн



Сэтгэгдэл (21)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.95
    2022/05/11

    Shuugch narriig n zarlaacheee

    Хариулах
  • 202.126.89.85
    2022/05/11

    ХУУЛИЙН ӨМНӨ ИРГЭН БҮР ЭРХ ТЭГШ ХАНДАХ БОЛОМЖООР НЭН ТЭРГҮҮНД ХАНГАЖ АЖИДЛАХ НЬ ҮНЭНД НИЙЦНЭ

    Хариулах
  • 59.153.114.234
    2022/05/11

    Олон тэрбумыг хулгайлж ,шүүхээр барьцааг султгах аймшгийн тонуулыг ганцхан Женко л хийнэ. хэдэн жийргэвч төдий юмаар туг тахих гээд ичихгүй өмгөөлөгч ,компаний захирал байсан залууг урдаа барьж эхэллээ. Мөнгө мөртэй ... гол эзнийг нь шийтгэх хэрэгтэй !!!

    Хариулах
  • 213.87.154.63
    2022/05/11

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах
  • 202.170.73.198
    2022/05/10

    57 terbum burhan min

    Хариулах
  • 202.170.73.198
    2022/05/10

    arai l luiwarchin uu

    Хариулах
  • 202.126.90.18
    2022/05/10

    Бишээ цаад эзнийг нь барь гэдэг шиг Женко муу хулгайг барьж хориочээ

    Хариулах
    • 192.82.85.107
      2022/05/10

      tiim shu tsaana ezen n ts hoi l bna sh de

  • 64.119.22.62
    2022/05/10

    Жenko гэдэг цайрчихсан гэмт хэрэгтнийг хамгаалж өмгөөлөх аргагүй болсон гэдэг нь үнэн юм байна

    Хариулах
  • 150.129.143.37
    2022/05/10

    Ерөнхийлөгч асан энэ их шунлаасаа болж нэг юм дуулгана шүү. шунлаа гэж бэрх зүйл юм даа

    Хариулах
  • 62.197.152.4
    2022/05/10

    Женкотой холбоотой хүмүүс бүгд хэрэг төвөгт орооцолдож шалгагдана, дүрвэнэ, хүн амины хэрэгт татагдана. Өөрөө ямар хүн бэ гэдгийг тодорхой илтгэнэ. Гэтэл үхэр монголчууд магтан дуулна. Хүртэх ёстойгоо хүртдэг ард түмэндээ

    Хариулах
  • 62.197.144.6
    2022/05/10

    Оюун-Эрдэнэ ээ шударга ёсны тэмцэл чинь энэ үү??? Зөвлөх тань хамар доор чинь улсыг тонож дууслаа. Барьж хороод шалгаач ээ??? Одоо юу билээ намын дарга нтр??

    Хариулах
  • 31.171.154.150
    2022/05/10

    Шударга царайлчихаад өөрөө гаршсан суут хулгайчдаа. Монголбн хөгжлийг 20 жил гацаасан лалар шдээ үнэндээ

    Хариулах
  • 202.126.90.52
    2022/05/10

    Jencogiin ah duu toiron hureelegch nar ih bayajsan bgaa shuu ternees ajiluulj bgaa buudal chinggis hushuu ed nar orlogo neeh oldoggui bgaa shuu humuus neeree eruusuu medehgui yum aimar hulgaichaa . Olon yum ajiluulaad mungu oldog gej boddog . Olson munguu songuulid zartsuuldag . Hulgain munguuruu bas bayangol resort geed aralt avsan bnlee shuu .

    Хариулах
  • 66.181.161.17
    2022/05/10

    Genco ugaasaa mongoliig tsulmuj duusgaj bainadaaa ene novshiin hulgaichid mongoliin ard tumen yamar urtei yum bee sda???

    Хариулах
  • 64.119.25.101
    2022/05/10

    Оролцсон шүүгч нарыг яах уу ажилаа хийж л байг уу

    Хариулах
  • 192.82.67.161
    2022/05/10

    hogiin jonhuugaa bariach

    Хариулах
  • 66.181.161.104
    2022/05/10

    Зууны хулгайчаа бариачээ

    Хариулах
  • 202.21.124.134
    2022/05/10

    Jonhuu l ezen ni ene zaluu zugeer l guitsetgeh zahiral barilgaa l barisan baihaa

    Хариулах
  • 202.55.188.94
    2022/05/10

    HUDALCH HULGAICH ERUNHIILUGCHTEI BAISAN BNA SHDEE

    Хариулах
  • 66.181.161.104
    2022/05/10

    Энэ женкогоос гарахгүй юм хлга аа барьж аваачээ

    Хариулах