Ч.Өнөрбаяр: Парламентынхаа дархлааг нэмэхгүй бол МУ тусгаар тогтнолоо ч АЛДАЖ магадгүй, эсвэл аль нэг гүрний халаасны, тоглоомын улс болох ЭРСДЭЛ бий

Өчигдөр 15 цаг 12 минут

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой хэмээн хуульчид, зарим намын удирдлагууд байр сууриа илэрхийлж буй.  Тиймээс ЗӨВ.МН парламентад суудалтай нам эвсэл болоод хуульч, судлаачид Үндсэн хуулийн өөрчлөлтөд ямар байр суурьтай байгааг цувралаар хүргэсээр байгаа билээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хуульч Ч.Өнөрбаяр

"Монгол улс анх Үндсэн хуулиа баталж байх үед 1 сая 300 мянга орчим сонгогч иргэнтэй байсан. Одоо бол 2 сая 400 болчихсон. Нийт сонгогчын тоо 2,4 сая, нийт иргэний тоо 3,5 саяд хүрчихлээ.

 Тэгэхээр төлөөлөл талаасаа ч тэр, зарчмын талаасаа ч тэр өөрчлөх ёстой гэж харж байгаа. Хоёрдугаарт, Монгол улс бол хоёр том их гүрний дунд байдаг. Их гүрний дунд байгаа улс бол өөрөө төр нь дархлаатай байхын тулд өөрчлөх ёстой. Тэр дархлаа нь өөрөө ард түмний төлөөллийн байгууллага дээрээ л байдаг. Засгийн газар дээр байдаггүй, яам агентлаг дээр байдаггүй, Ерөнхийлөгч дээр байдаггүй. Ерөөсөө хамтын шийдвэр гаргадаг байгууллага дээрээ л төрийнхөө дархлааг аваачиж хийдэг. Тийм учраас энэ дархлаа өндөр байхын тулд төлөөлөл нь илүү өндөр байх ёстой.

 Монголын төр гадны нөлөөнд амархан савлаад байдаггүй тийм бодлоготой байх ёстой. Тийм учраас би их хурлын гишүүдийн тоог нэмэх нь зөв гэж бодож байгаа. Хоёрдугаарт бидэнд нэг тийм буруу хандлага яваад ирсэн. УИХ-ын гишүүнийг шууд дарга гээд ойлгочихсон. Уг нь УИХ-ын гишүүн гэдэг бол тодорхой сонгогчдыг төлөөлж буй иргэн л байхгүй юу.

 Жирийн иргэнээс юугаараа ялгаатай вэ гэхээр парламентын гишүүний халдашгүй байдлаараа ялгаатай. Засгийн газрыг хянадаг учраас Засгийн газар тодорхой их хурлын гишүүдийг айлгаж ичээгээд, хууль цагдаагаар айлгаад байж магадгүй учраас тэрнээс нь халдашгүй байдал гэдэг зүйл үүсдэг болохоос бусдаараа бол УИХ-ын гишүүн гэдэг онцгой ямба эрх ерөөсөө байдаггүй. 

Том байранд суудаггүй, машин тэрэг унадаггүй, элдэв нэмэлт төсөл байдаггүй. Энэ зүйл рүүгээ шилжих ёстой гэж харж байгаа. Дээрээс нь Монгол шиг ийм жижигхэн улсад энэ олон харъяа яам хэрэггүй ээ. 17,18 яамтай. Монголоос том улс, том эдийн засагтай олон хүн амтай улс өнөөдөр есхөн яамтай, үр дүнтэй засгийн газар ажиллаад болоод л байна. 

Монголоос том эдийн засагтай улс өнөөдөр тэр олон улсын үйлдвэрийн газар, төрийн өмчит компанигүйгээр яваад байж болоод л байна. 

Тэгэхээр энэ олон агентлагууд, улсын үйлдвэрийн газрууд, төрийн өмчит компаниудаа цөөлөх хэрэгтэй. Энэ олон яамдаа цөөлөх ёстой. Нөгөө данхайсан төсөв чинь тэнд л яваад байдаг. авилгал, хүнд суртал чинь тэнд л явж байгаа. Энэ асуудлуудаа зөрүүлээд шийдэх ёстой л гэж харж байгаа. 

Нөгөө талдаа харж байхад Монгол улсын гадна талын нөхцөл байдал чинь сүүлийн үед их өөрчлөгдөөд байна шүү дээ. Энэ нөхцөл байдалтай холбоотой бид нар ерөнхийдөө улам бүр парламентынхаа дархлааг нэмэхгүй бол ирээдүйд тогтолцоогоо засаагүйгээс болоод Монгол улс тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй, эсвэл аль нэг том гүрний халаасны улс, тоглоомон улс болчих эрсдэл байгаа учраас парламентын гишүүдийг нэмэх нь үүнтэй л холбоотой. 

Тэрнээс биш хэн нэгэнд эрх ямбыг өгөх гээд байгаа юм биш ээ. Үнэхээр парламент гэдэг чинь хамтаараа л шийдвэр гаргахдаа хүчтэй болохоос биш нэг нэгээрээ байхдаа хүчтэй байдаг, эрх ямбатай байдаг, эрх мэдэлтэй байдаг тийм зүйл ерөөсөө биш. Бид нар парламентынхаа ойлголтыг хүртэл зөв болгох ёстой л гэж харж байна" гэв.




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.117.2
    7 цагийн өмнө

    энэ залуучууд зүгээр дээр очоод хуцаад ах нар шигээ суух санаатай

    Хариулах
  • 43.228.130.188
    9 цагийн өмнө

    энэ уих-н гишүүн болчих хүсэл маш байнаа чааваас УИХ-н гишүүнийг мөнгө олдог мөнгө луйварддаг ажил гэж бодоод л байх шигээ

    Хариулах
  • 213.87.134.213
    15 цагийн өмнө

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах
  • 192.82.84.107
    23 цагийн өмнө

    Өөрөө парламентад багтах санаатай амьтад хүмүүсийн тархийг мөн их угааж байна даа.

    Хариулах