Дараагийн тахал гэгдэж буй "Сармагчингийн цэцэг" өвчин хэр аюултай вэ?

С.Гандэлгэр
2022/05/21

“Monkey pox” буюу сармагчны цэцэг гэх өвчин Франц, Герман, Итали, Нидерланд, Португал, Испани, Швед, Их Британи, АНУ, Канад, Австрали зэрэг 11 улсад тархаад буй бөгөөд одоогоор нийт 80 орчим тохиолдол бүртгэгдээд байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ. Тандалт судалгаа өргөжихийн хэрээр илүү олон тохиолдол бүртгэгдэх төлөвтэй байгаа юм. Тус вирус нь зэрлэг болон мэрэгч амьтдын дунд илэрсэн бөгөөд амьтнаас хүнд халдварладаг болон нь тогтоогдсон байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) судлаачидтай хамтран нөхцөл байдлыг үнэлж, тандалт судалгааг өргөжүүлэх, улс орнуудад заавар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна. Амьтнаас хүнд халдварласан анхны тохиолдол нь Африк тивийн баруун болон төв хэсгэд бүртгэгдэж байжээ. 

Сармагчны цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчингийн вирусээр үүсгэгддэг аж. Ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг байна. Нас баралтын хувь 3-6 юм. Сармагчны цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг.

Өвчний улмаас бүлэг хүмүүсийг гутаан доромжлохыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд эдгээр хүмүүс тусламж хүсэхээс татгалзаж, халдварыг нуун дарагдуулах нь дэгдэлтийг зогсооход саад учруулж болзошгүй юм гэж ДЭМБ-аас мэдээлж байна.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 37.167.63.89
    2022/05/22

    өмхий африкуудаас гарахгүй юм алга

    Хариулах
    • 192.82.73.1
      2022/05/23

      Haluun oron shvdee owol bolohgvi bainga zunaaraa bgd bgaamcn tegelgvi yhwde tennis buruu gj yu bsn ym

  • 213.87.133.245
    2022/05/22

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах
    • 150.129.142.75
      2022/05/25

      Орий