Тавантолгой төмөр зам ХХК ТУЗ-ийн гишүүддээ 49,8 сая төгрөгийн цалинг илүү олгожээ

Х.Есү
10 цаг 45 минутын өмнө

Тавантолгой төмөр зам ХХК ТУЗ-ийн нэр бүхий долоон гишүүнд Засгийн газрын тогтоосон хувь хэмжээнээс нийт 49,885,300 төгрөгийн цалинг илүү олгожээ.

Төрийн аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Төрийн аудитын байгууллага аудитын дүнд үндэслэн дүгнэлт зөвлөмж бүхий аудитын тайлан гаргана” гэж заасан байдаг. Энэ журмын дагуу "Тавантолгой төмөр зам" ХХК-ны 2021 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар шалгалт хийсэн байна.

Тус шалгалтаар Тавантолгой төмөр зам ХХК -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн долоон гишүүнд Засгийн газрын тогтоосон хувь хэмжээнээс нийт 49 сая 885 мянган төгрөгийн цалинг илүү олгосон зөрчил илэрчээ. 

Засгийн газрын 2016 оны 80-дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам"-ын 3.7-д заасны дагуу "Цалин хөлсний хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс ихгүй байна" гэсэн заалтыг зөрчсөн байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.82.10
    2022/05/25

    Ноль

    Хариулах
  • 213.87.155.236
    2022/05/25

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах
  • 103.26.193.149
    7 цагийн өмнө

    ТУЗ ГЭЖ ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ БАС НЭГ АВИЛГЫН ҮҮР УУРХАЙНУУД БАЙХ ШИГ САНАГДДАГ . ТУХАЙН БАЙГУУЛЛАГЫГ ХАРИУЦАГЧ НЬ ТОЛГОЙ ДААН ХИЙЧИХ АЖЛЫГ ӨЧНӨӨН ХЭРЭГГҮЙ ХООЛНЫ САВНУУД МӨНГӨ СААНА . ЖИШЭЭ НЬ ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ДАМПУУРУУЛАХАД ТУЗ ХААНА БАЙСАН ЮМ БЭ ТУЗ ХААНА Ч ХЭРЭГГҮЙ

    Хариулах