Сармагчны цэцэг өвчин Чех, Словени, Арабын нэгдсэн Эмират улсуудад нэмж бүртгэгдлээ

Х.Есү
4 цаг 29 минутын өмнө

Өчигдөр Европ тивийн Чех, Словени,  Арабын Нэгдсэн Эмират  улсуудад сармагчны цэцэг өвчний анхны тохиолдлууд бүртгэгдсэнийг албаны эх сурвалжууд мэдээлжээ. 

Өмнө нь голдуу Африк тивийн орнуудаас хэтэрдэггүй байсан сармагчны цэцэг өвчний дэгдэлт өнөөдрийн байдлаар Европ, Америк, Австрали, Ази тивийн нийт 18 оронд илрээд байна.

Уг өвчин туссан хүмүүсээс халуурах, биеэр тууралт гарах шинж тэмдгүүд илэрдэг ч хүндэрч, амь насанд эрсдэл учруулдаггүйг мэргэжлийн байгууллагууд баталж байгаа.

Сармагчны цэцэг өвчний энэ удаагийн дэгдэлт цар тахлын хэмжээнд хүрэхгүй гэж ДЭМБ үзэж байна.

Харин хяналтаа нэмэгдүүлж, халдвар тархалтыг хязгаарлах зөв арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийн чухлыг анхааруулж байгаа.

 

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.136.97
    2022/05/26

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах