Сармагчны цэцэг өвчин хүнд халдварласан 200 орчим тохиолдолд бүртгэгдлээ

2022/05/28

Сармагчны цэцэг өвчний халдварын 200 орчим тохиолдол дэлхийн 20 гаруй улсад илрээд байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өчигдөр мэдээллээ.

Уг өвчин яагаад ийм өргөн хүрээнд тархах болсныг гүйцэд ойлгоогүй байгаа ч өвчний вирус мутацлагдсан гэх нотолгоо одоогоор олдоогүйг мэдээлсэн байна.

Баасан гарагийн байдлаар Испани улсад халдварын нийт 98 тохиолдол, Их Британид 106 тохиолдол, Португал улсад 74 тохиолдол бүртгэгдээд байна. Өчигдөр Аргентин улсад анхны тохиолдол бүртгэгдсэн нь Латин Америкийн бүс нутгийн анхны тохиолдол болжээ.

Британи, Испани, Португал, Канад, АНУ-д бүртгэгдсэн тохиолдлуудын ихэнх нь ижил хүйстэн эрэгтэйчүүдээс илэрснийг мэргэжилтнүүд баталж байгаа.

 

Эх сурвалж: Associated Press



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.200
    2022/05/29

    Бэлгийн замаар халдварладаг өвчин гэсэн дээ.

    Хариулах
  • 213.87.137.16
    2022/05/29

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- http://Hot24.pw

    Хариулах