Даваа гарагаас Их Британид дөрвөн ажлын өдөртэй долоо хоногийн туршилт эхэлжээ.
Өмнө нь цөөн ажлын өдөртэй долоо хоногийг ийм өргөн хүрээнд туршиж байгаагүй тул дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа юм байна. Зургаан сарын хугацаанд үргэлжлэх туршилтад Их Британийн 70 компанийн 3,300 орчим ажилтан оролцох ажээ.
Туршилтын үеэр ажилтнууд өмнөх ажлын цагийнхаа 80 хувьд ажиллах ч цалингаа 100 хувь авах гэнэ. Гэхдээ ажлын гүйцэтгэл нь өмнөхөөсөө буурахгүй, 100 хувь байх ёстой гэж туршилтыг санаачлагчид тооцоолжээ.
Ажлын өдрийг цөөрүүлснээр ажилтнуудын сэтгэл зүйн байдал, эрүүл мэнд сайжирч, тэр хэрээрээ бүтээмж нь нэмэгдэх тул ерөнхийдөө байгууллагын гүйцэтгэл буурахгүй гэж үзэж байгаа.
Эх сурвалж: CNN
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.145.95
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw
Хариулах202.126.89.131
Goy yum aa! Mongol-d turshij uzeech!
Хариулах