ОХУ-ын ерөнхийлөгчийн жил бүр иргэдтэйгээ утсаар холбогдож, асуултад нь хариулдаг “Прямая линия с Владимиром Путиным” телевизийн шууд нэвтрүүлэг 18 жилийн дараа анх удаа цуцалжээ.
“Прямая линия с Владимир Путиным” шууд нэвтрүүлэгт жил бүр 2-3 сая хүн утсаар холбогдож, ерөнхийлөгчөөсөө асуулт асууж, хариулт авдаг уламжлалтай. Өнгөрсөн онд болсон энэхүү шууд ярилцлага дөрвөн цаг гаруй хугацаанд үргэлжилж байжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ жилийн шууд ярилцлага тодорхойгүй хугацаагаар хойшилсныг мэдээлсэн ч шалтгааныг тайлбарлаагүй байна.
Сүүлийн үед В.Путин жил бүр оролцдог байсан хэд хэдэн үйл явдлаа цуцалж, алгасаад байгаа. Уламжлал болсон үйл явдлууддаа оролцолгүй өнгөрсөн нь түүний биеийн эрүүл мэндтэй холбоотой байж болзошгүй гэсэн таамаг яригдаж байгаа юм байна.
Жишээлбэл, жил бүр ОХУ-ын Холбооны Зөвлөлд хандаж үг хэлдэг арга хэмжээ нь дөрөвдүгээр сард болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байв. Өнгөрсөн сард тэр Сочи хотод жил бүр болдог мөсний хоккейн тэмцээнд оролцох ёстой байсан ч бас оролцолгүй өнгөрчээ.
Эх сурвалж: Business Insider
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.198
Баахан хүн алчихсан хулгайч ичиж байгаа байлгүй дээ
Хариулах213.87.136.149
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw
Хариулах64.119.20.195
Putin bhgui bolchivol dain shuud duuschih uym bodood bdag uym shig,tiim uym bhgui shu dee..
Хариулах