АНУ-ын Засгийн газар болон Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс энэ сарын 12-ны өдрөөс эхлэн АНУ-д зорчих иргэдээс Ковид-19 вирусний шинжилгээний сөрөг хариу болон уг вирусээр өвдсөн бол эдгэрсэн тухай нотолгоог шаардахгүй болж байгаагаа зарлав.
Тус шинэ журам нь бүх агаарын тээвэрлэгчдэд хамааралтай юм. Харин иргэний харъяаллаас үл хамааран вакцинд хамрагдсан тухай нотлох баримтыг шаардсан Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн тушаал хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байна.
Америкчуудын вакцинжуулалтад хамрагдсан идэвх, вакцины үр нөлөө, сүргийн дархлаа зэрэгт үндэслэн цар тахлыг дарах оролдлого шинэ шатанд хүрсэн гэж тус байгууллагаас дүгнэж, дээрх шийдвэрийг гаргажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.154.78
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw
Хариулах