BTS хамтлаг үйл ажиллагаагаа түр завсарлахаа мэдэгдлээ

Өчигдөр 11 цаг 08 минут

Өмнөд Солонгосын Кпоп ертөнцөөс дэлхийн хэмжээний од болж чадсан BTS хамтлаг үйл ажиллагаагаа түр зогсоох болжээ.

Хамтлагийн гишүүд өөрсдийн соло уран бүтээлд илүү төвлөрч, товлогдсон хугацааны дагуу олон нийтэд цацахаар төлөвлөж буй аж.

Тэд өчигдөр орой хамтлагийн ойд зориулж оройн зоог барихдаа тусдаа амьдарч байгаагаа мөн мэдэгдсэн юм. Гишүүд энэ талаар ярихдаа ᠌”Бид тарж байгаа юм биш, харин шинэ бүлэгээ эхлэхийн өмнөх түр завсарлага авч байгаа юм” гэдгээ илэрхийлсэн байна.

Энэхүү мэдээний дараа HYBE -н хувьцаа 26,42% хувиар унаж, зах зээлийн үнэлгээгээр 2 их наяд воноор буурчээ.

BTS хамтлагийн үйл ажиллагаа тасалдахаар болсонд хөрөнгө оруулагчид компаний ирээдүйд санаа зовж эхэлсэн аж.


В.Цэнд-Аюуш



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.155.250
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах