Г.Гүррагчаа: Хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд анхаарах үүднээс уг сургалтыг зохион байгуулж байна


Нийслэлийн Боловсролын газраас ШУТИС-ийн Үйлдвэрлэл техниологийн сургуультай хамтран “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүнсний аюулгүй байдал” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

НБХ-ын Боловсролын асуудал хариуцсан мэргжилтэн Г.Гүррагчаа “Нийслэлийн хэмжээнд 680 орчим цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Сургуулийн өмнөх боловсролын насны хүүхэд ихэнх цагийг цэцэрлэг дээрээ өнгөрүүлдэг учраас идэж буй хоол хүнсний эрүүл, аюулгүй байдал нэн чухал. Тиймээс хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд анхаарах үүднээс уг сургалтыг зохион байгуулж байна” хэмээв.

Тус сургалт, хэлэлцүүлэгт нийслэл дэх төрийн өмчийн 286 цэцэрлэгийн эрхлэгч болон хүнс хангамжийн дөрвөн аж ахуй нэгж, Шим тэжээл судлалын төвийн төлөөлөл зэргүүд оролцжээ. 

Шим тэжээл судлалын төвөөс  хоол, шим тэжээлийн тухай хэрэгцээт мэдээлэл бүхий цахим системийг нэвтрүүлж, мөн хүүхдийн хоолны стандарт, жор техниологийг сайжруулах тухай ном гарган цэцэрлэгүүдэд тараасан аж.

С.Анужин



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.104
    2022/06/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах