Балетчин Р.Булганыг Хангарьд одонгоор шагнажээ


Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ОХУ-ын Пермь хотын дуурийн театрын балетын гоцлооч Р.Булганыг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнажээ.

Р.Булган нь 2018 онд ОХУ-ын Пермь хотод болсон балетын 15 дахь удаагийн олон улсын “Арабеск” тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж мөнгөн медаль хүртэж байжээ. Түүний уг амжилт нь Монгол Улсын балетын түүхэнд сургуулийн сурагч байхдаа мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг уралдаанаас мөнгөн медаль хүртсэн анхны тохиолдол аж. Тэрээр балетын урлагт хүсэл сонирхолтой дүү нартаа хандан “Хийж буй зүйлсдээ зүрх сэтгэлээсээ хандаарай. Уйгагүй байж балет гэдэг мэргэжилдээ хайртай байх хэрэгтэй’ хэмээн захилаа.

С.Анужин



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.157.162
    2022/06/18

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах