Хятадууд харийнхантай холбоо тогтоосон байж магадгүй гэв

Өчигдөр 10 цаг 33 минут

БНХАУ-ын "Тэнгэрийн нүд" нэртэй телескоп харь гарагийн иргэншлийн дохиог хүлээн авсан байж магадгүй талаар тус улсын төрийн өмчийн Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн агентлагт мэдээлжээ. 

Мэдээлэлд тус телескоп нь хэт богино долгионы цахилгаан соронзон дохиог барьж авсан бөгөөд өмнө нь хүлээн авдаг байсан дохионоос тэс өөр байсныг харь гаригийн иргэншил судлах багийн ахлагч Жан Тонжиэ онцолжээ. Жан Тонжиэгийн хэлснээр радио телескопын мэдээллийг судалж байгаад 2020 онд "сэжигтэй" хоёр дохиог илрүүлсэн байна. 

Тус телескоп нь бага давтамжтай радио дохиог мэдрэх чадвар маш өндөр учраас харь гарагийн иргэншлийн судалгаанд чухал үүрэгтэй гэдгийг онцолсон байна.

Гэхдээ тус сайт харь гарагийнхний дохиог хүлээн авсан гэсэн мэдээлэл болон постоо устгасан байна. Мэдээлэл устгагдсан ч Хятадын Вэйбо сайтад иргэдийн анхаарлыг ихээр татаж, хэлэлцүүлэг өрнөжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.91.156
    11 цагийн өмнө

    Хятадууд Коронагийн шинэ хувилбарыг хийж дээ. Бүр цахилгаан соронзон дохио гаргадаг. Тэрнээс дэлхий 200 улсаас очиж очиж хужаа нартай харь гаригийнхан холбогдоно гэж юм байхав.

    Хариулах
  • 213.87.157.162
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах