Б.Мөнхбаатар: Үнийн өсөлтөөс шалтгаалсан 270 тэрбум төгрөгийн зөрүүг улсын төсөвт суулгах асуудлыг өргөн барина

С.Гандэлгэр
2022/06/22

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг албаныхан танилцууллаа. Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Засгийн газраас барилгын материалийн үнийн өсөлт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлд магадлал хийх үүрэг даалгаварыг өгсөн. Ажлын хэсэг байгуулсан. Монгол Улсад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа төсөл арга хэмжээ тоог гаргасан.

Ажлын хэсэг 851 төсөл арга хэмжээнээс 524-д нь магадлан хийсэн. 327 төсөл нь магадлан ирүүлээгүй. Зургаан сарын хугацаанд барилгын компаниуд магадлалаа хийлгэсэн байх ёстойгоо мэдэж байгаа. 270 тэрбум төгрөгийн үнийн зөрүүг улсын төсөв суулгах асуудлыг ярьж эхэлнэ. Ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина. Төсвийг эцэслэн шийдвэрлэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Давагдашгүй хүчин зүйл хувийн хэвшилд ч, төрд ч хэцүү байгаа. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх л тоо хэмжээ байгаа. Үнийн өсөлт дунд тээврийн зардал ч багтсан" гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.229
    2022/06/23

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах