Улаанбадрах сумын иргэд: Засгийн газар хууль бус ураны лицензийг "Эрдэнэс Монгол ХХК"-д олгосон


Өнөөдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд "Эрдэнэс-Монгол" ХХК-д хууль бус ураны лиценз олгож, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж буй талаар Засгийн Газарт шаардлага хүргүүлэн мэдэгдэл хийлээ. 

Тус мэдэгдлээр сумын иргэд, төлөөлөгчид:

"Засгийн газар Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс Монгол" ХКК-д шилжүүлэн олгосон. Бид энэ компанид хайгуулын лиценз олгохгүй. Ийм учир хэрэв та бүхэн үйл ажиллагаа явуулахаар очих юм бол бид Улаанбадрах сумын 1500 хүнийг төлөөлөн хатуу тэмцэнэ шүү гэдгийг анхааруулан хэлж байна" гэв.

Баянбогд багын засаг дарга Д. Гантөр:

"Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ танд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ард иргэдээс хүний эрхийнхээ дагуу эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалж, Бадрах Энержи ХХК-ийн үйл ажиллагааг нэн даруй яаралтай зогсоо.

МУ-ын Үндсэн Хуульд 6.1-т заасан, "МУ-д газрын хэвлий, ой, ус, ан амьтан болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтанд байна" гэж заасныг зөрчиж, 2022 оны 3-р сарын 9-ны өдрийн ЗГ-ын 110 дугаар тогтоолоор "Эрдэнэс Монгол ХХК"-д Баянбогд Хайрханы газар нутагт хайгуулын лиценз хууль бусаар олгосон гэж үзэж байна.

Хэрэв эдгээр шаардлагуудыг хэрэгжүүлээгүй тохиолдолд урьд өмнө хэзээ ч хийж байгаагүй хурц тэмцлийг хийх болно гэдгийг түмнийхээ өмнө зарлан тунхаглаж байна" хэмээн мэдэгдсэн байна.

Газар тэнгэр, гал нэгдэл НҮТББ-ын тэргүүн Я.Хундаганай:

"Би 2009 оноос тус суманд 13 жил ажиллаж байна. Мөн ураны хортой байдлын талаар байнга мэдээлж ирсэн. Тус компани 2021 оны 7 сарын 11-ны өдөр буюу МАН-ын хувьсгалын 100 жилийн ойн өдөр зөвшөөрөл авсан. Энэ компани дэлхийн хамгийн муу шагналуудыг авсан. Туршилтынхаа үйл ажиллагаагаа ноднин жил эхэлсэн. "КОВИД-19" цар тахлын үед маш их идэвхжсэн. Бидний хөлийг хорьж байгаад үйл ажиллагаагаа явуулсан. Өнөөдөр хүн дээр нь илэрснийг нь ярихгүй байна. Өнөөдөр 10 настай хүүхэд үг хэлж чадахгүй байгаа.

Саяхан Японы Фүкошимад нэг хүн ногоо тариад, тарьсан ногооноос гарсан бикрелл нь 20 гарсан. Бикрелл 20 гарвал малд идүүлж болохгүй гэж үздэг. Гэтэл Улаанбаатар хотын ногоонуудын бикрелл нь 2391 гэж заадаг. Бикрелл гэдэг хэмжигдэхүүн нь цацраг идэвхт бодисын секундэд ялгарч байгаа тоон хэмжээг илэрхийлдэг. Тэгсэн мөртлөө албаны хүмүүс нь хоргүй байна гэж хэлээд байгаа" гэв. 

Б. Оргил



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.117
    2022/06/25

    Энэ улс яаж хөгжнөө цу цу. Цөмийн зөөврий зай, ураны хаягдлаар айлуудыг халаадаг жижиг зөөврийн баттэрэй хүртэл гараад байдаг. Бид эндээ гацсаар л

    Хариулах
  • 213.87.152.205
    2022/06/25

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 176.66.87.78
    2022/06/24

    Цацрагын тухай түй ч мэдлэгүй байж гадны хатгаас...заавал хийх ёстой,төр төмөр нүүртэй..

    Хариулах
  • 51.158.110.233
    2022/06/24

    Хорыг бага дээр нь зайлуулахгуй бол ганц сум биш аймаг улсаараа хордохыг угуйсгэхгуй шуу!

    Хариулах