Краны тулгуурыг налуу газарт байрлуулан барилгын ажилд ашиглахаар завдсаныг таслан зогсоожээ


Өнөөдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт авто краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийг зөрчиж авто краныг ухсан нүхний ирмэгт,  налуу газарт тулгуурыг байрлуулан барилга угсралтын ажилд ашиглахаар завдсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн таслан зогсоож, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ

Өргөх байгууламжийн угсралт болон ашиглалтын явцад эзэмшигч, ашиглагч нар холбогдох хууль, дүрэм журам, стандартыг мөрдөөгүйгээс техникийн үндсэн шийдлийн алдаа, зөрчил гаргах, улмаар өргөх байгууламжийн бат бэх, тогтвортой байдал алдагдаж хүний эрүүл мэнд, амь нас хохирох, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдал нөлөөлөх явдал гарсаар байна.

Иймд өргөх байгууламж ашиглагч, эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд холбогдох хууль, дүрэм журам, стандартын чанд мөрдөж, хэрэгжилтийг хангуулан өргөх байгууламжийн угсралт, ашиглалтын явцад үүсэх аюул, ослоос урьдчилан сэргийлж, дараах арга хэмжээг авч ажиллахыг АНХААРУУЛЖ байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага дөрөвдүгээр сараас эхлэн барилга угсралтын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналтыг хийж байгаа бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, техникийн аюулгүй байдал хангагдаагүй, холбогдох зөвшөөрөлгүй зэрэг нийт 78 барилга угсралтын үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр зогсоогоод байна.

Б. Оргил



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.158
    Өчигдөр

    5хан хоногийн өмнө хүн даруулаад үхчихэж байхад ингэж ивээд ажиллах гэж байдаг дүүрчихсэн тэнэг улс юмаа

    Хариулах
  • 213.87.152.205
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах