Шри Ланкад шатахууны худалдааг хоёр долоо хоног зогсоолоо

2022/06/29

Шри Ланкад сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд тохиолдоогүй хамгийн хүнд эдийн засгийн хямрал үүсээд байгаа тул хэрэгцээгүй автомашины шатахууны борлуулалтыг зогсоолоо.

Ирэх хоёр долоо хоногт зөвхөн эмнэлгийн үйлчилгээ, хоол хүнс тээвэрлэх зориулалттай автобус, галт тэрэг, тээврийн хэрэгслийг шатахуунаар дүүргэхийг зөвшөөрч байгаа юм.  Шри Ланк шатахуун, хүнс зэргийн импортын төлбөрийг төлөхөд хүндрэл үүссэн учраас тусламжийн гэрээ байгуулах талаар ярилцаж буй аж.

Мөн хот, суурин газрын сургуулиуд хаагдсантай холбогдуулан албаны хүмүүс тус улсын 22 сая оршин суугчдыг гэрээсээ ажиллахыг уриалсан байна.

Өнгөрсөн тавдугаар сард тус улс түүхэндээ анх удаа олон улсын зээлдэгчиддээ өр төлбөрөө төлж чадахгүйд хүрч, Ерөнхийлөгч Готабая Ражапаксагийн засгийн газрыг эсэргүүцэж эхэлсэн юм. Түүний ах Махинда Ерөнхий сайдын албан тушаалаа өгсөн ч ерөнхийлөгчийг огцруулах хөдөлгөөн өрнөсөөр байна.

Эх сурвалж: BBC 

В.Цэнд-Аюуш



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.129
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах