Парисын шүүх хурал Салах Абдесламыг 130 хүний аминд хүрсэн хэргээр бүх насаар нь хорих ял оноолоо

22 цаг 17 минутын өмнө

Салах Абдеслам 130 хүний аминд хүрч галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй халдлагыг үйлдсэнийхээ төлөө бүх насаараа хорих ял авчээ.

Тус хэрэг 2015 онд Парист болсон ба халдлагыг үйлдсэн бүлэглэлээс амьд үлдсэн цорын ганц халдлага үйлдэгчийг хүн амины хэрэгт буруутай гэж үзсэн байна.

Шүүх мөн өөр 19 эрэгтэйг буруутгаж, тэдний зургаа нь нас барсан гэж үзэж буй аж. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Францад болсон хамгийн аймшигт халдлагын шүүх хурлыг есөн сар гаруйн турш хохирогчид, сэтгүүлчид болон амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн танхимын гадаа жагсан хүлээж байжээ.

Энэхүү халдлага нь 2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд Парисын баар, ресторан, үндэсний цэнгэлдэх хүрээлэн, Батаклан хөгжмийн танхим зэрэг газруудыг хамарч олон зуун хүнийг шархдуулсан юм.

Шүүх хурлын эхэнд Абдеслам эсэргүүцэж, хожим нь хохирогчдоос уучлалт гуйсан боловч, шүүх хуралдааныг хааж үг хэлэхдээ өөрийг нь хүн амины хэргээр яллах нь "шударга бус явдал" болно, хэмээжээ.

Ийнхүү түүнийг бүх насаар нь хорьж буй явдал нь Францын гэмт хэрэгтнүүдэд оногдуулдаг хамгийн хатуу шийтгэл бөгөөд тус улсын шүүхийн практикд ховор тохиох үзэгдэл болсон аж.

Халдлагаас амьд үлдсэн хүмүүсийн нэг Эдит Сеурат хэлэхдээ, шүүх хурлын шийдвэр түүний сэтгэлд хүрээгүй гэж хэлжээ.

В.Цэнд-Аюуш



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.47
    5 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 77.205.40.42
    11 цагийн өмнө

    Arab xaldan dovtlogchid Paris xotiin olon saixan zaluuchuud busguichuudiig xuis temtersen dee Xiisen xergiinxee shiitgeliig arabuud edlex estoi

    Хариулах