Вячеслов Володин: "Орост АНУ-аас эргүүлэн авах зүйл бий"

2022/07/07

ОХУ-ын хууль тогтоох дээд байгууллагын доод танхим болох Төрийн Думын дарга Вячеслав Володин Лхагва гарагт "Орост АНУ-аас эргүүлэн авах зүйл бий" гэж мэдэгдлээ.

Вячеслов Володин Оросын албаны хүмүүстэй уулзах үеэрээ "Тэд [АНУ-ын хууль тогтоогчид] хилийн чанад дахь хөрөнгийг маань завших гэж оролдох үед бидэнд ч бас буцааж авах зүйл байгааг мэдэж байх ёстой" гэж хэлсэн талаар Associated Press агентлагын зүгээс мэдээллжээ.

Украинд үргэлжилж буй дайн, Путины түрэмгийллийн хариуд барууны орнууд урьд өмнө байгаагүй хориг арга хэмжээ авсны улмаас АНУ, ОХУ-ын хоорондын хурцадмал байдал хэдэн сарын турш нэмэгдсээр байна. Орос улс АНУ болон НАТО-той шууд зөрчилдөнө гэж заналхийлсээр байгаа нь дайн Украйны хилийг давж гарах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа аж. Володины тайлбараас үзэхэд тэрээр Оросын хөрөнгийг битүүмжилсний хариуд Аляскийг онилсон нь цаашлаад Орос, АНУ-ын хооронд цэргийн сөргөлдөөн үүсгэж болзошгүй юм. Түүхийг сөхвөл АНУ 1867 оны 3-р сарын 30-нд тус газрыг 7.2 сая долларын үнээр худалдаж авах хүртэл Аляск нь Оросын нэг хэсэг байсан юм. Хэдийгээр Аляск дахь Оросын эзэмшил зуу гаруй жилийн өмнө дуусгавар болсон ч тус улс болон муж нь газарзүйн хувьд ойрхон байрладаг байна.

Эх Сурвалж: Newsweek 



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 37.166.214.201
    2022/07/15

    Байгаль нуураа авья

    Хариулах
  • 66.181.161.54
    2022/07/09

    Ийм болохоор нь тэнэг иван гэдгиймдаа сибирээ эзэнд нь буцааж өгөөрэй

    Хариулах
  • 37.166.250.166
    2022/07/08

    Оросын нутаг бол Москвагаас цааш хил хүртэл... Сибир ,Аляск бол шуналтай ивануудын эзлэн түрэмгийлсэн газар нутаг,энэ бүс нутаг уугуул ард түмнийнх .

    Хариулах
  • 213.87.145.229
    2022/07/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.89.235
    2022/07/07

    Авах нь зөв шдээ

    Хариулах
  • 124.158.66.252
    2022/07/07

    путин володин нарын тэнэглэлд хязгаар алга. Өөрсдөө сүйрэх вий.

    Хариулах
    • 194.230.188.60
      2022/07/07

      Сүйрэх нь гүй юу харжил бхгүй юу дөө

    • 194.230.188.60
      2022/07/07

      Чи битгий хуц за авах ёстой юм аа авах л ёстой за Зелэнскийтгээ дал ор за тэнэг новш оо

    • 64.119.23.212
      2022/07/07

      Яаж сүйрүүлэх вэ. Америк та хоёрын сачий арван хуруу дутна