Европ тивд үргэлжилж буй их халалтын улмаас газар дундын тэнгис орчимд ой хээрийн түймэр гарчээ. Тус түймэр хурдацтай тархаж Франц, Испани, Хорват, Грек улсыг ч нөмрөөд амжсан юм. Францын баруун өмнөд хэсэгт хээрийн түймрийн аюулд өртсөн 16,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 10,500 га (26,000 акр) газар шатсан байна.
Франц болон Их Британид агаарын температур дээд хэмжээнд буюу ойролцоогоор 41C хүрч болзошгүй хэмээн анхааруулаад эхэлжээ. Португальд саяхан агаарын температур 47С хүрсэн байна. Уг халалтын улмаас Португал, Испанид 1000 гаруй хүн нас баржээ.
Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөөс болж халууны долгион улам бүр нэмэгдэж, тэр хэрээрээ удаан үргэлжлэх төлөвтэй байна. Аж үйлдвэрийн эрин үе эхэлснээс хойш дэлхий аль хэдийн 1.1С орчим дулаарсан бөгөөд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг эрс бууруулахгүй бол агаарын температур өссөөр байх аж.
Бристолын их сургуулийн цаг уурын судлаач, доктор Юнис Ло “Их Британид 2002 оноос хойш хамгийн халуун 10 жил үргэлжилж байна. Уг хэт халалтын улмаас Их Британид жил бүр 2000 гаруй хүн нас барж байна” хэмээжээ. Хэт халалт нь замын царддас хайлж, төмөр замын шугам эвдрэх зэрэг дэд бүтцийг ч гэмтээж болзошгүй юм.
Эх сурвалж: BBC
У.Ундрах
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.135.165
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах